Татварын алба нь Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татварын албыг орчин үеийн мэдээллийн технологид түшиглэсэн цахим татварын алба болгож, татвар төлөгч татварын албаны итгэлцлийг бэхжүүлэн, нээллтэй, шуурхай, ил тод, шударга үйл ажиллагаатай хууль хэрэгжүүлэгч, төрийн үйлчилгээний байгууллага билээ.
Татвар төлөгчидөд үйлчлэх үйл ажиллагааны гол зорилго нь татвар төлөгчдөд зөвөлгөө өгөх, татварын хууль тогтоомж, татварын албаны үйл ажиллагааг сурталчилан олон нийтэд нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчидтэй хамтран ажиллах зарчмаар татвараа өөрөө тодорхойлж, бүх нийтээр шударгаар төлдөг тогтолцоог төгөлдөршүүлэх, татвар төлөгчид болон ирээдүйн татвар төлөгчдөд татварын боловсрол олгох ажиллагааг зохион байгуулдаг.
Иймээс татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвөлгөө өгөх ажлыг татвар төлөгч бүрт хүртээмжтэй хүргэх зорилгоор 2016 оноос ТЕГ-ийн дэргэд Татварын үйлчилгээний төвийг байгуулан утсаар зөвөлгөө өгч ажиллаж эхэлсэн байгаа.
Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан татварын удирдлагын нэгдсэн системийн хүрээнд “Дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх програм”-ыг нэвтрүүлж улсын хэмжээнд татварын үйлчилгээний 1800-1288 дугаарт хандсан татвар төлөгч бүрт чанартай үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс дуудлагаар татварын үйлчилгээг үзүүлэх программыг нэвтрүүлэн үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Энэ хугацаанд 92 дуудлагад ХХОАТ-ын хууль, НӨАТ, е-баримтийн талаар болон татвартай холбоотой бусад асуултуудад хариулт өгч ажиллаад байна.
Өвөрхангай Татварын хэлтэс ТУБ Ц.Даваасүрэн