ТУБ нар сургалтанд хамрагдлаа.

 Өвөрхангай аймаг дахь ШШГГазрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ганбаяр 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Татварын хэлтсийн албан хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үеээр байцаагч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа татвартай холбоотой өрийг хэрхэн барагдуулах талаар арга зүйн зөвөлгөө авч, цаашид хамтран ажиллах талаар ажлаа төлөвлөсөн үр дүнтэй сургалт боллоо. Сургалтанд 18 албан хаагч хамрагдсан.