Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Даваасүрэн, Д.Пүрэвдулам нар 09 сарын 27-ны өдөр Хужирт суманд "Татварын явуулын үйлчилгээ"-г хүргэж ажиллалаа. Хужирт сумын иргэдэд НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын хууль болон хөрөнгийн татварын хуулиудаар зөвөлгөө өгөх, Төлбөрийн даалгавар, нэхэмжлэл үүсгэх, Ебаримт шинээр нээлгэх, нууц үг солих, Ебаримт 2.0 системийн өөрчлөлтийн талаар танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж нийт 158 хүнд зөвөлгөө өгч ажиллалаа. Мөн шинээр татвар төлөгчдөд Татварын бүртгэл, Цахим системийн өөрчлөлт, тайлан илгээх талаар сургалт зохион байгуулж 12 татвар төлөгч хамрагдлаа.