Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн даргын 2019 оны А/17 тушаалаар Хуулийн этгээдийн салбар газрыг бүртгэх ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг нь 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 12 сарын 01-ны өдөр хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаанд салбар газар нь ажил үйлчилгээ эрхэлж буй нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ажлын хүрээнд татвар төлөгч бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, татварын бүртгэл, ногдол, хөрөнгийн үнэлгээг хянах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, бүртгэлтэй эсэхийг хянах, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй болон өөрчлөлтөө мэдүүлээгүй татвар төлөгчийг илрүүлэн харьяалалын дагуу бүртгэлд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.