Машины татвараа төлөхийн тулд заавал татварын албанд очихгүйгээр та өөрийн интернет банк эсвэл гар утсандаа суулгасан апп-аа ашиглан хормын дотор төлөх болно.Доорх алхамыг дагаад хийгээрэй.
1-р алхам
- www.e-tax.mta.mn сайт руу нэвтэрнэ.
Таны машины марк үйлдэрлэсэн он болон хөдөлгүүрээс хамаараад хэдэн төгрөг төлөх нь гарч ирнэ.
Төлөх татварын хэмжээ болон машины маркыг тулгаж үзээд төлөх товчыг дархад QR код харагдана.
Та өөрийн интернет банк эсвэл гар утсандаа суулгасан апп-аа/ ашиглан QR кодыг уншуулан гүйлгээ хийнэ. /ХААН, ТӨРИЙН БАНК-ны интернет банк,ГОЛОМТ БАНКНЫ Social pay/
- Гүйлгээ хийсэний дараа www.itax.mta.mn сайтаар орж улсын дугаараа оруулан хайх товчийг дарахад таны машины татвар төлөгдсөн төлөвт шилжсэн байна.
Танд амжилт хүсье.