Худалдан авагч буюу иргэн та өөрийн хувийн цахим шуудангаараа ебаримтын системд бүртгүүлэх хүсэлт илгээнэ. Татварын нэгдсэн системээс таны бүртгүүлсэн цахим шууданд “Хэрэглэгчээр бүртгэж олгосон нэвтрэх код, нууц үг” ирнэ. Нэвтрэх болон нууц үгээрээ системдээ нэвтрэн орж өөрийн хувийн мэдээллийг бүртгэн хадгалж баталгаажуулна. Цаашид ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэхдээ хэрэглэгчийн нэвтрэх код, нууц үгээ ашиглаж нэвтэрч байх болно.
Санамж: Хэрэв та YAHOO, HOT мэйл зэрэг цахим шуудан ашигладаг бол татварын цахим шуудангаас илгээсэн мэйл шууд таны мэйл хаяг руу очихгүй тодорхой хугацаагаар саатах учир та мэйл иртэл хүлээнэ үү.
Та YAHOO и-мэйлээр бүртгүүлсэн бол SPAM-аа шалгаарай. SPAM болон INBOX-д и-мэйл ирээгүй бол Та ebarimt цахим системээс илгээгдэх и-мэйлийг drop тохиргоо буюу цахим системээс очсон и-мэйлийг харагдахгүй тохиргоо хийсэн байна. Энэ тохиолдолд таны и-мэйл хаягт хариу очихгүйг анхаарна уу.