АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР

ТАЙЛАНТ ЖИЛД 1 УДАА

Хэрэв та:     1-рт  Хялбаршуулсан горим ашиглахаар хүсэлт гарган бүртгүүлсэн

                    2-рт Өмнөх жилд үйл ажиллагаа явуулаагүй буюу Х тайлан илгээж татварын алба баталгаажуулсан бол жилд 1 удаа тайлан гаргана.

ТАЙЛАНТ ЖИЛД 2 УДАА

Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашиг 6,0 тэрбум төгрөгөөс бага бол жилд 2 удаа тайлан гаргана.

ТАЙЛАНТ ЖИЛД 4 УДАА

Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашиг 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа тайлан гаргана.

АНХААРАХ: Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан ТТ-11 тайланг жилд 4 удаа ирүүлнэ.

ТАТВАРЫН ТАЙЛАН ХОЦРООСОН БОЛ . . .

Хэрэв та:        

Тайлан илгээгүй

Хадгалсан/ шинэ төлөвтэй/ бол татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаагаагүй буюу ХОЦРООСОН- д тооцно.

Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэг  “Татварын хууль зөрчих”    11.19 дүгээр зүйл 2.3-т татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.