Тус татварын газрын өргөтгөлийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 2024 оны 06 дугаар сарын 07-ноос 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх гэрээтэйгээр "Цаст тэргүүн констракшн" ХХК барилгын ажлыг гүйцэтгэн ажиллахаар шалгарсан байна. Өргөтгөлийн шинэ барилга нь зоорийн давхартайгаа 2 давхар 15*8 хэмжээтэй сургалт зохион байгуулах зориулалттай баригдахаар төлөвлөсөн. Энэхүү барилгын шав тавих ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр боллоо.