Өвөрхангай аймгийн Татварын газрын дарга Н.Эрдэнэсувдаар ахлуулсан ажлын хэсэг БАТ-ӨЛЗИЙ суманд ажиллан сумын шилдэг татвар төлөгч, иргэн ААН-д өргөмжлөл, хамгийн их баримт олгосон 2 хувь хүнд талархал гардууллаа. Мөн АТБӨЯХАТ, ҮХХ, МТТАТ-ын урд он тайлант оны өрийг төлүүлэх, төлбөрийн баримт олголт, ОАТ тэмдгийн шалгалт хийх, QR төлбөрийн баримт үүсгэн наах, бүртгэх, Ибаримтын нууц үг олгох зэрэг ажлуудыг зохион байгуулж, татвар төлөгчдөд зөвлөгөө, мэдээллийг ажлын байранд нь хүргэх, Бат-Өлзий сумын шинээр бүртгүүлсэн ААН-үүдэд ААНОАТ-ын тухай хууль, “Татварын хяналт шалгалтаар нийтлэг гарч буй нийтлэг зөрчил” урьдчилан сэргийлэх талаар, ЗДТГазар, ЕБС-ийн, цэцэрлэгийн албан хаагчдад ХХОАТ-ын тухай хууль, АТБӨЯХАТ-ын тухай хуулиудаар 5 удаа сургалт зохион байгууллаа. Мөн ЭКО гэр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулж буй хувь хүмүүст ХХОАТ-ын тухай хууль болон төлбөрийн баримт өгөх талаар сургалт зохион байгуулж, баримт олгох QR код үүсгэн хэвлэж өгч зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллалаа.
#Татвар_төлөгч_танд_баярлалаа