Өвөрхангай аймгийн Татварын газраас хувь хүний орлогын албан татварын болон хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн албан татварын өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 45 хоногийн аян зохион байгуулж байна.
Хамрах хүрээ: Өвөрхангай амгийн бүх сумдууд
Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15
Хийгдэх ажил:
- Өвөрхангай аймгийн ХХОАТ, ХЭҮХХАТ, ҮХХ албан татварын өрийг Таблю системээс унгааж Арвайхээр сумын өрийг /Хавсралт-1/, сумдуудын өрийг /Хавсралт-2/, хяналт шалгалтын өрийг /Хавсралт-3/, тус тус хувиарлах.
- Өвөрхангай аймгийн татварын газрын хувь хүний орлогын албан татварын 6493 татвар төлөгч иргэний 992,6 сая төгрөгийн өрийг барагдуулах.
- Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн 559 татвар төлөгчийн 271,5 сая төгрөгийн өрийг барагдуулах.
- Үл хөдлөх хөрөнгийн албан татварын 740 татвар талагч иргэний 186,1 сая төгрөгийн өр барагдуулах
- Хяналт шалгалтын 11 татвар төлөгчийн 133,8 сая төгрөгийн өрийг барагдуулах.
- Нийт аймгийн хэмжээнд 7792 татвар төлөгчийн 1,450.2 сая төгрөгийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх.
- Өр барагдуулахтай холбоотой шат дараалсан арга хэмжээ авах /нэхэмжлэх хүргүүлэх, данс хаах, шүүхэд өгөх, хөрөнгө битүүмжлэх/ зэрэг нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх.