Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө, хуулийн этгээд жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төлөх үүрэгтэй. Та доорх сувгуудыг ашиглан татвараа төлж, цагаа хэмнээрэй.
1/ https://itax.mta.mn/
2/ www.ebarimt.mn
3/ www.smartcar.mn
4/ Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх (дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад)
5/ Интернет банк
6/ Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх Пос машинаар
7/ Цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойр аль ч банканд очиж тээврийн хэрэгслийн дугаараа хэлээд төлөх боломжтой.