“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2024”  АЖЛЫН ТАЙЛАН

      Арвайхээр хот                                                                                            2024.05.15

  1. Нээлтийн арга хэмжээ

Татвар төлөгчдийн өдрүүдийн НЭЭЛТ-ийн үйл ажиллагааг аймгийн төв зах Хангамж худалдааны төвийн гадаа зохион байгууллаа.

Нээлтийн үеэр:

Татвар төлөгчдийн дунд АХА тэмцээн

Ибаримтын нууц үг солих

АТБӨЯХАТ, ХХОАТ бусад татвар  цахимаар төлүүлэх

Сурагчдын гар зураг, бүтээлүүдийг танилцуулах, Өргөмжлөл гардуулах

Татварын бүх төрлийн үйлчилгээг хүргэх

Захын 16 худалдааны төвийн лангуугаар худалдаа эрхлэгчдэд бүх албан хаагчид сургалт хийж, зөвлөгөө өгөх  зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

  1. Шилдэг татвар төлөгч

Өвөрхангай аймгийн Татварын газраас 10 аж ахуйн нэгж, нэг иргэнийг Өвөрхангай аймгийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулж, Аймгийн засаг даргын орлогч О.Сумьяасүрэн, Татварын газрын дарга Н.Эрдэнэсувд нар баяр хүргэж, Өргөмжлөлийг  гардуулж өгсөн.

  1. Сургалт

Сургалтыг татвар төлөгчдөд сегментээр, танхим болон цахимаар  видео бичлэг, фэйсбүүк, zoom  ашиглан зохион байгуулсан. Тус өдрүүдээр 19 суманд танхимаар 59 удаагийн сургалтанд 1288, цахимаар 9 удаагийн сургалтанд 191 татвар төлөгч хамруулсан. Төв бараан зах болон Техникийн захын 16 худалдааны төвд  худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг ажлын байран дээр  зохион байгуулж 238 татвар төлөгч хамрагдсан. 5 төрлийн гарын авлага шинээр  бэлтгэн тараасан. Аймгийн бүх сумдын ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн 1208 сурагчдад 47 удаагийн сургалтаар татварын мэдээлийг хүргэсэн. Политехник коллежийн оюутнуудад  "Татварын шинэчлэл, цахим татвар"  "Татвар бидний амьдралд" сэдвээр сургалт зохион байгуулж, 128 оюутан хамрагдсан.

  1.  “Татвар хөгжлийн үндэс” сэдэвт гар зургийн уралдаанд ирээдүйн татвар төлөгчдөөс ирүүлсэн 63 бүтээл, 5 reel видео бичлэгийг  сурталчилан  цахимаар түгээж, хамгийн их хандалт авсан 1 бүтээл болон насны ангилал бүрээс шалгарсан  3 бүтээлийг ТЕГ-т хүргүүлэн, эхний 3 байранд шалгарсан 9 сурагчдад Өргөмжлөл, бүтээлээ ирүүлсэн бүх сурагчдад Талархал гардуулсан.
  2. Соёмбо телевизтэй хамтран "Баярлалаа" нэвтрүүлэгээр Арвайхээр сумын хэмжээнд хамгийн их “ЦАХИМ ТӨЛБӨРИЙН БАРИМТ”  олгосон 10 иргэнд Талархал хүргүүлсэн.
  3. “Татварын байцаагч ах, эгчийн нэг өдөр” танилцах уулзалтыг 8 суманд зохион байгуулж татварын хууль тогтоомжыг сурталчилан таниулж татварын байцаагч ах эгч нарын хийдэг ажлын талаар уулзалт, ярилцлага зохион байгуулан оролцсон сурагчиддаа талархал, гарын бэлэг гардуулсан.  
  4. “Татвар төлөгчдөдөө баярлалаа“ постерийг 19  сумын татвар төлөгчдөдөө тус бүрт нь хийж хэлтсийн фэйж хуудас болон тухайн сумдын олон хүнтэй группүүдээр  түгээсэн. 
  5. Уянга суманд ТТӨ-үүдийг 10 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 1 өдрийн арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан. Төсвийн орлого бүрдүүлэхэд хамтран ажилладаг Уянга сумын ЗДТГ-ын хамт олонд  Талархал гардуулсан.  
  6. Өвөрхангай аймгийн Соёмбо, Unn.mn  телевизүүд болон Өвөрхангай аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын ЗДТГ-ын цахим хуудсаар шилдэг татвар төлөгчдийг сурталчилах, хамгийн их төлбөрийн баримт олгосон хувь хүмүүст Талархал гардуулан “Баярлалаа нэвтрүүлэг” зохион байгуулж, Татвар төлөгч танд баярлалаа гэсэн талархал 19 суманд зориулан гаргаж цахим хуудсаар сурталчилсан.  Аймгийн төв захын узелээр АТБӨЯХАТ төлөх хугацааг сануулсан бичлэг 1 өдөр явуулсан.  
  7. “Хариуцлагатай татвар төлөгч байцгаая” уриалга гарган татвар төлөгчдөөр нөлөөллийн ажил зохион байгуулан цахимаар сурталчилсан.  
  8. Татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр Өвөрхангай Татварын хэлтэс цахим хуудас, tatvar.ov.gov.mn цахим хуудсаар  мэдээллээ түгээж ажилласан. Нийтлэлийн хүртээмж  50366,  нийтлэлтэй харьцах  10797, хуудас шинээр таалагдсан тоо 52, оруулсан мэдээлэл 108, харилцаа хариу үйлдэл лайк  8330, сэтгэгдэл 508, хуваалцсан тоо 2355, үзсэн тоо 13578  байна.
  9. Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд 6 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулсан. ЕБС-ийн сурагчдын дунд "Татвар хөгжлийн үндэс" гар зураг, видео бичлэгийн уралдаан, "Хариуцлагатай татвар төлөгч" гар бөмбөгийн тэмцээн 2 суманд,  АХА тэмцээн 6 суманд, Дартс, шатрын тэмцээн  1 суманд,  тус тус зохион байгуулсан.