Монголын татварын алба 2024 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч оюутан залуусын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Их дээд сургуулийн оюутан залуусын дунд видео контент /reel/ шалгаруулах уралдаан зарлаж байна.
Уралдаанд оролцогч нь “Татвар хөгжлийн үндэс” сэдвийн хүрээнд татвар төлөх нь Улс эх орны хөгжилд ямар ач холбогдолтой талаарх утга санааг илэрхийлсэн байна. Уралдаанд ирүүлэх бтээл нь бичлэг дуу, дүрс тод, оюуны өмчид халдаагүй, ёс бус үг хэллэг ашиглаагүй, эерэг хандлагатай, #татвар_хөгжлийн_үндэс хаштаг ашигласан байх ба нийт хугацаа 90 секундээс хэтрээгүй байна.
Ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг олон нийтэд энгийн ойлгомжтой, товч тодорхой илэрхийлсэн зэрэг ур чадварыг харгалзан, Аймаг, нийслэл, дүүргийн татварын албадаас томилогдсон уралдаан дүнэх комисс шалгаруулан байр эзлүүлнэ.
Уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, Аймаг, нийслэл, сум, дүүрэг хороо, сургууль анги, овог, нэр, холбоо барих утасны дугаар, контентийн хамт 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд ирүүлнэ.Татварын албад бүтээлийг өөрийн цахим хуудас болон сошиал хаягт байршуулахдаа оролцогчийн хаяг, утасны дугаарыг нийтлэхгүй байна.
Аймаг, нийслэл, дүүргийн уралдаан дүгнэх комисс ирүүлсэн бүтээлүүдээс 4 сарын 27-ны өдрийн дотор шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газарт ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны пэйж хуудсанд 2024 оны 04 дугаар сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 3-ны өдрийг дуустал байршуулж олон нийтэд танилцуулна. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн мэдээллийг нууцалсан байна.
ТЕГ-аас томилогдсон уралдаан зохион байгуулах комисс татварын албадаас ирсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээл, болон олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.
Шагнал урамшуулал:
Нэгдүгээр байр -Талархал, 200.000 төгрөг
Хоёрдугаар байр -Талархал, 150.000 төгрөг
Гуравдугаар байр -Талархал, 100.000 төгрөг
Хамгийн их хандалт авсан нэг бүтээл Талархал,150.000 төгрөг
Шалгарсан бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна. Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын албаны нийгмийн сүлжээний хаягуудад байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.
Татвар төлөгчид үйлчлэх газар.