Аймгийн Засаг даргын 2024 оны А/60 дугаар захирамжийн дагуу Аймгийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг хэрэглээг нэмэгдүүлэх “ХҮМҮҮН БИЧИГТЭН” аяны хүрээнд Татварын газрын хамт олон ЕБС-ын 1 дүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Цэрэнтэй хамтран долоо хоног бүрийн 2, 4 дэх өдрүүдэд үндэсний бичгээр хичээллэж, нийт 26 цагийн сургалтад хамрагдаад байна. Сургалт үргэлжилж байна.
Аяны хүрээнд тус газрын хамт олон үндэсний бичгийг “БИЙРЭН БИЧЛЭГ” хэлбэрээр урнаар бийр, бэх, муутуу цаас ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр бичиж сурах анхан шатны сургалтад хамрагдлаа.
Монгол уран бийрэн бичлэг нь эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм.