Өвөрхангай аймгийн Татварын газрын 2024 оны сургалтын төлөвлөгөөний хүрээнд Татварын улсын байцаагч Ц.Даваасүрэн "Багаар ажиллах ур чадвар" сэдвээр мэдээлэл бэлтгэн 42 албан хаагчдад танхимаар болон цахимаар сургалт зохион байгууллаа.
Багаар ажиллах ур чадвар үнэхээр чухал, багаар ажиллах чадвар гэдгийг хувийн ашиг сонирхолоо нийтийн ашиг сонирхолоос доогуур тавих чадвар гэж хэлж болох юм.
1.Бусдыг гэх сэтгэлтэй байдлыг
2.Нэгнээ нөхөн ажилладаг чадамж
3.Хамтын зорилгоо урьтал болгохыг
4.Зорилгын төлөөх идэвхтэй үйлдлийг БАГ гэнэ.