Өвөрхангай аймгийн Татварын газар нь Аймгийн Хүүхэд, гэр бүлийн газартай хамтран албан хаагчдынхаа сэтгэл зүйн боловсролд чиглэсэн “СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ УДИРДАХУЙ” модуль сургалт ыг зохион байгуулж эхлэлээ. Сургалтад төв болон сумдын нийт албан хаагчид танхим болон цахимаар хамрагдлаа. Албан хаагчдын сэтгэл зүй болон ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах нь ажлын үр дүнд чухал нөлөөтэй юм.