“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн” аяны хүрээнд, Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон, эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх" зорилгын хүрээнд Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриатайгаар, Монгол Улс “Хүндлэл-хамгийн тод гэрэл” аянг тэмдэглэж байгаа тул Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хамт олон тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагааг өрнүүлэх, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг уриалж байна.