Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан Авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад Татварын хэлтсийн албан хаагчид хамрагдлаа. Тус сургалтын хөтөлбөрийн хүрээнд Хууль зүйн хэлтсээс АТГ-ын мөрдөгчөөс ирүүлж буй мэдэгдэл, тус газарт гаргасан өргөдөл, гомдлын тоон мэдээлэл, анхаарах асуудал, Аймгийн Прокурорын газраас "Авилга албан тушаалын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх нь", Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас "Санхүүгийн хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, түүний шалтгаан нөхцөл" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.