Өвөрхангай аймгийн Татварын хэлтээс #Та баримтаа авсан уу?# аяныг зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн баталсан төлөвлөгөөний дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цахим төлбөрийн баримт олголтыг нэмэгдүүлэх тогтмол өгдөг байх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудын судалгаанд үндэслэн баримт олголтонд хяналт тавих, Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн салбар компаниудыг орон нутгийн татварын албанд бүртгэлтэй болгох зорилгоор #Та баримтаа авсан уу?# аяныг 1 сарын хугацаанд 19 суманд амжилттай зохион байгууллаа. Тус аяны  хүрээнд  дараах ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. 

  1. Та баримтаа авсан уу? Хүүхдийн reel  Төрийн албан хаагчдаар  Бизнес эрхлэгчдээр  Reel хийлгүүлэн цахим хуудсаар сурталчилах
  2. Аймагт бүртгэлгүй өөр албанд бүртгэлтэй татвар төлөгчдийн судалгаанд үндэслэн ПОС-ын бүртгэлийг шалгах
  3. Зах худалдааны төвийн түрээслэгчдийн бүртгэлийг ТУНС-ийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, шинээр бүртгэх, хасах, засварлах
  4. Та баримтаа авсан уу 2 төрлийн бичлэгийг байцаагч нар бэлтгэн түгээх
  5. Сумын төв болон багуудад үйл ажиллагаа явуулж байгаа  дэлгүүрүүдийн төлбөрийн баримт өгсөн  тоог нэмэгдүүлэх зэрэг төлөвлөгөөний дагуу ажлуудыг зохион байгууллаа.