"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид Арвайхээр хотод Намрын мод тарих өдрүүдээр "Баян Намсрай" цэцэрлэгт хүрээлэнд мод тарих бэлтгэл ажилд оролцлоо. #ТэрбумМод #намрын_мод_тарилт