Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар батлагдсан Төрийн албан хаагёийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Татварын хэлтээс дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
- Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Татварын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн дэд хороог хэлтсийн даргын тушаалаар байгуулан, тушаалыг Татварын Ерөнхий Газарт хүргүүлсэн
- Хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4-д заасний дагуу Ёс зүйн дэд хорооноос Хэлтсийн бүх албан хаагчдад "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-иар сургалт зохион байгуулсан
- Ёс зүйн хуулийн сургалтыг танхимаар зохион байгуулан тус бүр 10 оноо бүхий 10 асуултаар сорил бэлтгэн авч, нэгтгэн дүнг Татварын Ерөнхий Газарт хүргүүллээ. ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО