5 сарын сугалааны тохирлоор Өвөрхангай аймгаас 408 АЗТАН тодорлоо

Сугалааны тохирлоор Өвөрхангай аймгаас 408 АЗТАН тодорлоо

Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 411,864 баримт хамрагдсанаас:

5 орон таарсан 5

4 орон таарсан 32

3 орон таарсан 371 баримт тохиролд таарч, нийт 408 азтан тодорлоо.

Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.

Та азтаны болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой