Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гар зургийн уралдаан"-ыг амжилттай зохион байгууллаа. Монголын татварын албанаас 2023 оныг "Цахим татварын жил" болгон зарласантай холбогдуулан "Цахим татварын ач тус" сэдвийн хүрээнд зурагаа зурж, бүтээлээ ирүүллээ. Өвөрхангай аймгийн сургуулиудаас 52 сурагчын бүтээл ирүүлсэн. Гар зургийн уралдаанд оролцсон бүтээлүүдээс ахлах, дунд, бага насны ангилал тус бүрд 3 байр эзлүүлэн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Өргөмжлөл гардуулж, уралдаанд оролцсон сурагч бүрд Талархал, гарын бэлэг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Гар зургийн уралдааны Ахлах насны ангилалд
1 дүгээр байр Г.Лхагвамаа
2 дугаар байр С.Хишигтогтох
3 дугаар байр Баярт-Энх
Дунд насны ангилалд
1 дүгээр байр Б.Цэцэнбилигт
2 дугаар байр Б. Есөннорзом
3 дугаар байр Т.Тэргэл
Бага насны ангилалд
1 дүгээр байр А.Тэргэл
2 дугаар байр Н. Хонгорзул
3 дугаар байр Ч.Мөнх-Эгшиглэн
Бүтээлээ ирүүлсэн сурагчиддаа баярлалаа. Хүүхдүүд та бүхэндээ амжилт хүсье!