“ЦАХИМЖСАН ТАТВАР”  ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ЦАХИМЖСАН ТАТВАР” АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Татвар төлөгчдийн нягтлангуудын татварын боловсролыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн өөрчлөлт, татварын бодлогыг сурталчилан таниулах, татвар төлөх сэтгэлгээ хандлагыг нэмэгдүүлэх, оюуны хөгжлийг дэмжих

Хамрах хүрээ: Нийт төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн татвар төлөгчид, нягтлан бологчид /татварын албанд ажилладаг болон төрийн сангийн мэргэжилтнүүд оролцохгүй/

Хугацаа: 2023 оны 5-р сарын 9-ний 14 цагт, байршлыг жич зарлана.  

Зохион байгуулалт:

  • Бүртгүүлсэн татар төлөгчдийг сугалаагаар 5 хүний бүрэлдэхүүнтэй баг болгоно.
  • Хуулийн хугацаатай асуулт, бодлого, ТЕГ-ын асуулт, үгийн сүлжээ, хөгжилтэй даалгавар хугацаатай өгөгдөнө.
  • Бүх даалгаварыг багаар ажиллаж гүйцэтгэнэ.
  • Бэлтгэгдсэн асуултууд, даалгаваруудыг багийн ахлагч сугална.
  • Багаар нь даалгавар тус бүрээр, шүүгч тус бүр 0-5 оноо өгөх, нийт дүнгээр шалгаруулах журмаар шүүнэ. 
  • Оролцогч бүр 30,000 төгрөгийн бүртгэлийн хураамж төлнө.

Шагнал:

Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, 300,000 төгрөг

Хоёрдугаар байр-1, Өргөмжлөл, 200,000 төгрөг

Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, 100,000 төгрөг

Зохион байгуулагч: Өвөрхангай аймгийн Төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, ТИНЗ нийгэмлэгийн салбар. Лавлах утас: 99058113, 99329062