Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Албан татвар төлөгч иргэн 2022 оны ХХОАТ-ын тайланг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. 

Дотоод сургалтын төлбөр:
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчилсэн хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрийг төлсөн бол хөнгөлөлт эдэлнэ.
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах материал:
•    “Иргэний үнэмлэх” ХУР системээс
•    “НД-ын лавлагаа” ХУР системээс
•    “Сургуулийн тодорхойлолт” /оюутны регистрийн дугаараар автоматаар татах эсвэл файлаар хавсаргах/
•    Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөрийн баримтын сугалааны дугаар эсвэл дахин давтагдашгүй дугаар/
•    “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /оюутны регистрийн дугаараар автоматаар татах эсвэл файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн файлаар хавсаргах материал: /цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт файлаар хавсаргах, хүсэлтийг бөглөх/
•    Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт хүсэлтийг бөглөх/

Шаардлагатай тохиолдолд
•    Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
•    Орлого нотлох баримт /орлогоос өндөр төлбөр төлсөн үед/

Гадаад сургалтын төлбөр
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах материал:
•    “Иргэний үнэмлэх” ХУР системээс
•    “НД-ын лавлагаа” ХУР системээс
•     “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /оюутны регистрийн дугаараар автоматаар татах эсвэл файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн файлаар хавсаргах материал: /цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт файлаар хавсаргах, хүсэлтийг бөглөх/
•    Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтыг  Монгол хэлээр орчуулж баталгаат орчуулгын хамт файлыг хавсаргах/
•    “Сургуулийн тодорхойлолт” /тодорхойлолтыг  Монгол хэлээр орчуулж баталгаат орчуулгын хамт файлыг хавсаргах /
•    Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт хүсэлтийг бөглөх/

Шаардлагатай тохиолдолд
•    Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
•    Орлого нотлох баримт /Өөрийн орлогоос өндөр төлбөр төлөх үед/

Суралцаж байх хугацаандаа сургалтын төлбөр төлсөн: 
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах материал:
•    “Иргэний үнэмлэх” ХУР системээс
•    “НД-ын лавлагаа” ХУР системээс
•    “Сургуулийн тодорхойлолт” /оюутны регистрийн дугаараар автоматаар татах эсвэл файлаар хавсаргах/
•    Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөрийн баримтын сугалааны дугаар эсвэл дахин давтагдашгүй дугаар/

Татвар төлөгчийн файлаар хавсаргах материал: /цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт файлаар хавсаргах, хүсэлтийг бөглөх/
•    Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт хүсэлтийг бөглөх/

Шаардлагатай тохиолдолд
•    Орлого нотлох баримт / Өөрийн орлогоос өндөр төлбөр төлөх үед/