Албан татвар төлөгч иргэн 2022 оны ХХОАТ-ын тайланг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан тохиолдолд:
2020 оноос өмнө орон сууц худалдан авсан, хувьдаа орон сууц барьсан бол өмнөх хуулиар буюу 30,0 хүртэлх сая төгрөгийн орлого чөлөөлж 3,0 хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлж буцаан олголт авдаг болсон.
Эхний жил:
Хувь хүний орлогын албан татварын ТТ-06 тайлан бэлтгэж, дараах бүрдүүлэх материалыг хавсаргаж татварын цахим системд илгээнэ.
/e-tax.mta.mn/
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах материал:
“Иргэний үнэмлэх” ХУР системээс
“НД-ын лавлагаа” ХУР системээс
“Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
-хувь хүнээс худалдан авсан бол “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/
-захиалгын гэрээгээр худалдан авсан бол борлуулагчаас төлбөрийн баримтыг авсан байх /сугалааны дугаар, дахин давтагдашгүй дугаар/
Татвар төлөгчийн файлаар хавсаргах материал: / цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт файлаар хавсаргах, хүсэлтийг бөглөх/
• “Худалдах худалдан авах гэрээ” эсвэл “Захиалгын гэрээ”
• “Орлого нотлох баримт” Татвар төлсний дараах орлогоор худалдан авсныг нотлох баримт /арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, хадгаламж гэх мэт/
• Буцаан олголт авах хүсэлт бөглөх
Амьдран суух зориулалтын орон сууц барьсан тохиолдолд:
Эхний жил:
Хувь хүний орлогын албан татварын ТТ-06 тайлан бэлтгэж, дараах бүрдүүлэх материалыг хавсаргаж татварын цахим системд илгээнэ.
/e-tax.mta.mn/
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах материал:
• “Иргэний үнэмлэх” ХУР системээс
• “НД-ын лавлагаа” ХУР системээс
• “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
• -хувь хүнээс худалдан авсан бол “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/
-захиалгын гэрээгээр худалдан авсан бол борлуулагчаас төлбөрийн баримтыг авсан байх /сугалааны дугаар, дахин давтагдашгүй дугаар/
Татвар төлөгчийн файлаар хавсаргах материал: /цахим тайлангийн бүрдүүлэх материал хэсэгт файлаар хавсаргах, хүсэлтийг бөглөх/
• “Хөрөнгийн үнэлгээний тайлан” эрх бүхий этгээдээр хөрөнгийн үнэлгээг хийлгэх
• “Орлого нотлох баримт” Татвар төлсний дараах орлогоор байшин барьсныг нотлох баримт /арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, хадгаламж гэх мэт/
• Буцаан олголт авах хүсэлт бөглөх
Хоёр дахь жилээс эхлэн