31.1.Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.
31.2.Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ.
31.3.Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
31.4.Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй.
31.5.Татвар төлөгчийн хүсэлтээр тайланд залруулга хийсэн нь хуульд заасан хугацаанд төлөөгүй татварын алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.
31.6.Тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийсэн нь түүнийг хийхээс өмнө тооцсон алдангийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй.