АМНАТ-ИЙН ТАЙЛАН ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Шинэчлэл
1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ТТ-15 маягтын хавсралт мэдээг “МЭДЭЭ ТАТАХ” товчийг ашиглан хялбар татдаг боллоо.
2. Цахим төлбөрийн баримтын системд АМНАТ-ИЙН БАРИМТ ҮҮСГЭХ ЦЭС шинээр нэмэгдлээ. Ингэснээр дотоодод борлуулсан АМНАТ-ийн мэдээ автоматаар татагдана.
3. Цахим төлбөрийн баримтын системийн “Баримт бичиг” цэсэд “ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТИЙН ЖАГСААЛТ” ХЭСЭГ нэмэгдлээ. Хэрэв та Монгол Улсын, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт хийлгэсэн бол дүгнэлтийг хавсаргаж АМНАТ-ийн борлуулалтын үнэлгээг тооцоолох боломжтой.
4. ЭКСПОРТОД ГАРГАСАН АМНАТ-ИЙН МЭДЭЭНҮҮД нь Гаалийн мэдүүлэг болон Гаалийн төв лабораторийн дүгнэлтээс хавсралтад татагдана. /etax.mta.mn/
5. Лабораторийн дүгнэлтийн мэдээлэл, олон улсын зах зээлийн үнэ, валютын ханш зэрэгт үндэслэн автоматаар тооцоологдоно. /etax.mta.mn/
6. Дотоодод борлуулсан алт, мөнгөнд ногдуулсан АМНАТ-ийн мэдээнээс бусад ДОТООДОД БОРЛУУЛСАН АМНАТ-ИЙН МЭДЭЭНҮҮД Татвар төлөгчийн шивсэн АМНАТ-ийн төлбөрийн баримтаас татагдана. /etax.mta.mn/
7. ДОТООДОД БОРЛУУЛСАН АЛТ, МӨНГӨНД НОГДУУЛСАН АМНАТ-ИЙН МЭДЭЭ банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ТТ-15(1) тайлангаас татагдана. /etax.mta.mn/
 Анхааруулга
8. Цахим төлбөрийн баримтын системийн гэрээ цэсийг сонгож Дотоод болон Гадаад худалдах, худалдан авах гэрээг заавал шивнэ. /ebarimt.mn/
9. Зөвхөн дотооддоо борлуулсан АМНАТ-ийн төлбөрийн баримтыг тухай бүр төлбөрийн баримтын системд шивнэ. /ebarimt.mn/
10. Эдгээр шинэчлэлтэй холбогдуулан 2022 оны 1-6 дугаар сарын АМНАТ-ийн баримтаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал шивэх боломжтой байгааг анхаараарай.
#цахим_тайлан
#Цаг_хэмнэнэ