Татварын Ерөнхий Газраас ирүүлсэн хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан тоотын хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар "Хүний эрх, хөдөлмөрлөх эрх" сэдвээр гаднаас сургагч багш Ариунааг урьж цахимаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд танхимаар 18 албан хаагч, цахимаар 15 албан хаагч нийт 33 албан хаагч хамрагдлаа.