Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх В.Дэлгэрмаа, хяналтын прокурор Г.Цолмонгэрэл нар Татварын хэлтсийн эрх бүхий албан хаагчдад “Зөрчлийн хэрэг бүртгэл, нотлох баримт бүрдүүлэлт, зөрчлийн материалд анхаарах зүйл” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтын дараа 2022 оны эхний хагас жилээр тус татварын албанаас хянагдсан зөрчлийн материалуудын талаар зөвлөгөө өгч танилцуулан дүнгийн хурал хийлээ.