ЦАЛИН ХӨЛС ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТТ-11 ТАЙЛАНГ ХЭРХЭН ИРҮҮЛЭХ ВЭ?
ТАЙЛАНТ ЖИЛД 4 УДАА
Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан ТТ-11 тайланг жилд 4 удаа ирүүлнэ.
ХЭРЭВ ТАНАЙ КОМПАНИД Хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг бол
1-рт тухайн ажилтны хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт
2-рт харьяалагдах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн цалин хөлсний орлогыг албан татвараас чөлөөлнө.
ЯАЖ ТАЙЛАГНАХ ВЭ?
Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан ТТ-11 тайлангийн
ХМ-11/1/-р хавсралтад тухайн иргэнд олгосон цалин хөдөлмөрийн хөлсийг тооцоолж тусгана
ХМ-11/2/-р хавсралтад хөгжлийн бэрхшээлтэй ажилтны регистрийн дугаарыг оруулж хайх товч дарах бөгөөд 1-р хавсралтад бодогдсон тооцооллын дагуу мэдээлэл татагдана. Ингэснээр 1-р хавсралтын бодогдсон нийт төлбөл зохих татварын дүнгээс 2-р хавсралтад татагдсан дүнгээр буурч тооцоологддог.
АНХААРАХ: Хэрэв тайлант хугацааны дундуур хөгжлийн бэрхшээлтэйд тооцогдсон эсвэл хасагдсан бол тайлангийн 1-р хавсралтад нийт дүнгээр тусгах бөгөөд 2-р хавсралтад мэдээллийг татаж хөгжлийн бэрхшээлтэйд тооцогдсон хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний дүнг оруулан засварлана.