ААНОАТ-ыг өөрөө тодорхойлон ногдуулж, төсөвт төлнө.

25 дугаар зүйл.Албан татварыг өөрөө тодорхойлон ногдуулж, төсөвт төлөх

 

25.1.Төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд энэ хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан төлөх албан татварын сар, улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө.

25.3.Төр нь өмчдөө ногдох ашиг болон хувьцааны ногдол ашгийг бүрэн буюу хэсэгчлэн төсөвт дайчлах эрхтэй бөгөөд хэмжээг нь тухайн жилийн Төсвийн тухай хуулиар тогтооно.