Монголын татварын албанаас 2022 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан “Миний мэддэг татвар” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 1-ээс 4 дүгээр анги буюу бага анги, 5-аас 9 дүгээр анги буюу дунд анги, 10-аас 12 дугаар анги буюу ахлах анги гэсэн 3 насны ангилалаар гар зургийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Эхний шатны шалгаруулалтыг Аймаг, дүүргийн татварын албадын хэмжээнд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж, 3 насны ангилал тус бүрд шалгарсан шилдэг бүтээлүүдийг Монголын татварын албаны ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан “ТАЗИ” фэйсбүүк пэйж хуудсанд 04 сарын 26-наас 5 сарын 3-ны өдрүүдэд байршуулан олон нийтэд танилцуулсан.
Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисс удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээл нь уралдааны сэдэвтэй нийцэж буй эсэх, зургийн агуулга илэрхийлсэн байдал зэргийг гол үзүүлэлт болгон гар зургийн бүтээлийг 1-4 дүгээр анги, 5-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн 3 ангилал тус бүрд шилдэг 3 байр, тусгай байрын 5 оролцогчыг шалгаруулж, мөн ангилал тус бүрд олон нийтийн хамгийн их хандалт авсан 1, 1 оролцогчийг шалгарууллаа.
2022 оны гар зургийн уралдаанд шалгарсан ахлах ангийн шилдэг сурагчид
Нэгдүгээр байр. Дархан-Уул аймаг, Эмпати сургуулийн 11с ангийн сурагч Ч.Чандмань
Хоёрдугаар байр. Өвөрхангай аймаг ахлах анги 11а Б.Түвшинбилигт
Гуравдугаар байр. Чингэлтэй дүүргийн ахлах насны ангилалд түрүүлсэн бүтээл
Тусгай байр. Баянзүрх дүүргийн ахлах насны ангилалд түрүүлсэн бүтээл
Тусгай байр. Дорноговь аймгийн ахлах насны ангилалд түрүүлсэн бүтээл
Тусгай байр. Орхон аймаг ЕБС-ийн 10в ангийн сурагч Г.Энхжих
Тусгай байр. Сэлэнгэ аймгийн ахлах насны ангилалд түрүүлсэн бүтээл
Тусгай байр. Увс аймгийн ахлах насны ангилалд түрүүлсэн сурагч Б.Баясгалангийн бүтээл
Олон нийтийн хамгийн их хандалт авсан бүтээл: Багануур дүүрэг Гүн-Галуутай цогцолбор сургуулийн 12-4 ангийн сурагч Б.Төрболд Нийт 7 хоногийн хугацаанд 766 удаа шэйрлэгдсэн.
2022 оны гар зургийн уралдаанд шалгарсан дунд ангийн шилдэг сурагчид
Нэгдүгээр байр. Баянхонгор аймаг Бууцагаан ЕБС-ийн 8б ангийн сурагч Г.Удвалцэцэг
Хоёрдугаар байр. Дорнод аймаг Хэрлэн сум Долоодой сургуулийн 9а ангийн сурагч Д.Жавхланттөгөлдөр
Гуравдугаар байр. Сэлэнгэ аймгийн дунд насны ангилалд түрүүлсэн бүтээл
Тусгай байр. Хан-Уул дүүргийн дунд насны ангилалд түрүүлсэн бүтээл
Тусгай байр. Архангай Эрдэнэбулган хүмүүн 5 сургуулийн 8а анги сурагч Ж.Хулан
Тусгай байр. Булган аймгийн дунд насны ангилалд түрүүлсэн сурагч С.Маралмаагийн бүтээл
Тусгай байр. Завхан аймаг Дөрвөлжин сум 9а ангийн сурагч М.Энхжин
Тусгай байр. СХД-ийн 123 сургууль 6г ангийн сурагч Э.Балжинням
Олон нийтийн хамгийн их хандалт авсан бүтээл: Багануур Боловсрол цогцолбор сургуулийн 8-3 ангийн сурагч Э.Билгүүнзул. Нийт 7 хоногийн хугацаанд 665 удаа шэйрлэгдсэн
2022 оны гар зургийн уралдаанд шалгарсан бага ангийн шилдэг сурагчид
Нэгдүгээр байр. Дархан уул аймгийн бага насны ангилалд түрүүлсэн сурагч П.Цолмонгийн бүтээл
Хоёрдугаар байр. Увс Улаангом сум 4-р сургууль бага ангийн сурагч Х.Ариунгэрэл
Гуравдугаар байр. Баянгол дүүргийн Монгени сургуулийн 3г ангийн сурагч Б.Жаргалан
Тусгай байр. Булган аймгийн бага насны ангилалд түрүүлсэн сурагч Б.Хосбаярын бүтээл
Тусгай байр. Говь-Алтай аймгийн бага насны ангилалд түрүүлсэн 4-р анги сурагч Б.Энэрэлтсувд
Тусгай байр. Дундговь аймаг Сайнцагаан Мандал сургууль 4а анги сурагч Б.Намуунбайгаль
Тусгай байр. Налайх дүүргийн Эрдмийн оргил сургуулийн сурагч Ч.Гоомарал
Тусгай байр. Хэнтий аймаг Хэрлэн сумын 4 сургуулийн 3в ангийн сурагч Ж.Энх-Үжин
Бага насны ангилалд хамгийн их хандалт авсан бүтээл: Багануур Боловсрол цогцолбор сургуулийн 4-4 ангийн сурагч Б.Эрхэмболд. Нийт 7 хоногийн хугацаанд 627 удаа шэйрлэгдсэн
Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уралдаанд оролцсон аймаг, дүүргийн татварын албадаар дамжуулан хүргүүлнэ.
Өөрсдийн оюун бодол, ур чадвараа гарган уралдаанд оролцож, бүтээлээ ирүүлсэн бүх хүүхэд, багачууддаа БАЯРЛАЛАА.