Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн албан хаагчид Гучин-Ус, Богд суманд ажиллалаа.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид 2021 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд  Гучин-Ус, Богд  сумын татвар төлөгчдийн  ОАТ-ын тэмдгийн хяналт, НӨАТ-ын ebarimt тухай бүр олгож буй эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах ажил зохион байгууллаа. Татварын хэлтсийн албан хаагчид Гучин-Ус суманд 2 удаа сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд 68 татвар төлөгч хамрагдсан байна. Тус хугацаанд нийт 16,000,000 төгрөгийн татварын орлого оруулж улс, аймаг, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлсэн.