Галт зэвсгийн албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:
1. Өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;
2. Галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;
3. Албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад Галт зэвсгийн албан татварын тухай хуулийн 5.1.2-т заасан хугацаанд буюу ажлын арван өдрийн дотор бүртгүүлэх.
Галт зэвсэг эзэмшигч эрхэм татвар төлөгч та татвараа төлөөгүй бол цахимаар төлнө үү.