2021 оны 11 сарын 24-26-ны өдрүүдэд ТУБ Ц.Даваасүрэн, М.Бямбасүрэн нар Есөнзүйл суманд ажиллаж
1.Татварын хуулийг сурталчилах чиглэлээр татвар төлөгчдөд заавар, зөвлөмж өгч, хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд албан шаардлага өгч ажиллах
2.Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр үйлчилгээний газруудад НӨАТ-ын баримт олгож байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах
3.Архи, согтууруулах ундаа түүгээр худалдах тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдэд ОАТ-ын тэмдгийн хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах
4.Татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийн тайлан тушаалт, тайлангийн ирцэд хяналт тавих
5.Татварын дутуутай ААН, иргэдийн татварын төлүүлэх
6.Малын тоо толгойн албан татварын талаар сургалт зохион байгуулах ажлуудийг гүйцэтгэн ажиллалаа. Энэ хугацаанд Есөнзүйл сумын татвар төлөгчдөөс МТТАТ 4934,500 төгрөг, ГЗАТ 90,000 ААНОАТ 658,000 ҮХХАТ 240,000 Суутганы татвар 157,000 төгрөг нийт 6079,500 төгрөгийн татварын орлого оруулсан байна.