"Нарны элч хүү" Монголын анхны Онлайн авто сургууль нь 2005 оноос хойш жолооч бэлтгэх сургалтыг өөрсдийн өвөрмөц онцлог бүхий арга технологиороо явуулж ирсэн бөгөөд 2014 оноос анх удаа замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг электрон хэлбэрт бэлдэж зайны сургалтын анхны алхамаа хийсэн билээ . Бидний олон жилийн хөдөлмөр , судалгаа , туршлага дээр үндэслэгдэн бүтсэн энэхүү онлайн сургалтын цогц технологи нь  анхны хувилбараасаа эхлээд л амжилт дүүрэн , маш үр дүнтэй байгааг үе үеийн төгсөгчдын маань 1 -р оролтоороо тэнцдэг амжилт гэрчилж байдаг юм . Орон зай , цаг хугацааг үл хамааран чанартай суралцах боломжийг та бүхэнд олгож байгаадаа бид үргэлж сэтгэл өөдрөг байдаг бөгөөд цаг тутам шинийг санаачлан хөгжүүлж , өдрөөс өдөрт хичээлүүдээ улам баяжуулж шинэчилж ирснийг дуулгахад таатай байна 

Мэдлэг ба боловсролоороо амьдралаа хамгаалцгаая !