Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх

ёс зүйн салбар  хорооны 2019 оны  жилийн

хийсэн ажлын тайлан

Арвайхээр хот                                                                                           2019.12.12

            Тус ёс зүйн хороо нь 2019.05.28-ны өдрийн А/99 тоот Татварын Ерөнхий газрын даргын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдсан. Ёс зүйн салбар хороо нь 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган хэлтсийн даргаар батлуулан ажиллаж байна.

  1. Сурталчилгааны талаар:

            Ёс зүйн зөрчил гаргахгүй, гарсан тохиолдол хурдан шуурхай таслан зогсоохийн тулд мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн самбарт гарын авлага, ёс зүйн зөрчил хүлээн авах утасны сурталчилгааны плакатыг сум бүрийн мэдээллийн самбарт байршуулан урьдчилан сэргийлэн ажиллаа.

  Татварын хэлтсийн tax agency дотоод группэд  Ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллахыг тухай бүр байцаагч нарт танилцуулан Татварын хэлтсийн tatvar.ov.gov.mn сайтын хууль эрх зүй хэсэгт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчын ёс зүйн дүрэм”, Татварын ажилтны ёс зүйн дүрмийг байршуулан сурталчилсан.Татварын албаны үйлчилгээний стандартыг гарын авлага болгон бэлдэж тасаг бүрийн мэдээллийн самбарт байршуулсан. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчын ёс зүйн дүрэм”, Татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм, Үндэсний татварын албаны үйлчилгээний стандартыг бүх албан хаагчдад танилцах хуудсаар танилцуулан гарын үсэг зуруулсан. 

“Татвар төлөгч та татварын албаны ажилтны ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой мэдээлэл, гомдол саналаа 1800-1212 дугаарт хандаж ирүүлнэ үү“ гэсэн брошурыг Өвөрхангай татварын хэлтэс фэйсбүүк хаягын Cover болгон байнга байршуулж байна.

  1. Сургалтын талаар:

            Татварын хэлтсийн албан хаагчдад болон ТУНС-ын  сургалтын үеэр сумдын байцаагч, хураагчдад Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчын ёс зүйн дүрэм”-ээр хичээл бэлтгэн 2 удаа сургалт зохион байгуулж, ёс зүйн дүрмээр шинээр тест бэлтгэн албан хаагчдаар бөглүүлсэн.                        

        Бусад ажил:

            Мөн шинээр томилогдсон Богд сумын татвар хураагч Ц.Оюунбаярт ажлыг хүлээлгэн өгч мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч  “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” , “Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм, ёс зүйн хорооны ажиллах журам”-ыг танилцуулж гарын үсэг зуруулан хувийн хэрэгт байршуулав.

Ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахих, ажил таслах, хоцрох, эрт тарах зэрэг асуудлыг таслан зогсоох, гадуур ажлын дэвтрийн бүртгэлийн хөтлөх, албан хаагчдын ажлын цаг ашиглалт, түүнд тавих хяналтыг сайжруулж цаг бүртгэлийн машиныг шинэчилсэн. 

Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага аяны туг, дэвтрийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, аяны туг, дэвтэр аялах хугацаанд дараах ажлыг зохион байгуулан ажиллав.

Төрийн албан хаагчийн ёс зүй, Татварын байцаагчийн ёс зүйг чанд сахиж, ажлын цагийг цалгардуулж, хийдүүлэхгүй, аливаа хууль бус дарамт шахалтад автахгүй, албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаа илэрхийлж “Баталгаа” гаргаж гарын үсэг зурлаа.

          

                                Тайлан бичсэн: Ёс зүйн салбар хорооны дарга                            Р. НАРАНЧУЛУУН