Эрхэм зорилго

      Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ татварын алба, татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Зорилт

Татварын албаны эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэн, татварын албаны 2019 оны үйл ажиллагааны зорилт, Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд татварын асуудлаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, татварын сургалт, сурталчилгааны ажлыг өргөтгөж, татварт хамрагдалтын түвшинг дээшлүүлэх, татварын өр барагдуулалтын ажлыг эрчимжүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтыг үр нөлөөтэй болгох, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгон бэхжүүлэх үндсэн дээр улс, орон нутгийн төсвийг жигд ханган биелүүлэхээр зорин ажиллаж байна.