Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

1.Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)

2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.Хуулийн этгээдийн дүрэм

4.Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар

5.Хуулийн этгээдийн банкны дансны хуулга

6.Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар

7.Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)