Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн

                 даргын 2016оны ..… дугаар сарын ..…-ны

                                                                                            өдрийн ….... дугаар тушаалын    хавсралт

 

 

ТАТВАРЫН ХЭЛТСИЙН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Татварын албаны дүрэм болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөр зохион байгуулалт,захиргаа, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг томилох, чөлөөлөх,албан тушаалаас түр чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнал, тэтгэмж, тусламж олгох, мэргэшлийг дээшлүүлэх, үйл ажиллагаагаатөлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаджурмын зорилго оршино. 
  2. Татварын хэлтэс нь Татварын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг үлгэрчлэн хөдөлмөрийн дотоод журмаа батлан ажилтан, албан хаагчид хөдөлмөрийн дотоод журмыгнэг мөр дагаж мөрдөнө.
  3. Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Татварын хэлтсийн Захиргааны тасаг зохион байгуулж, хяналт тавина.

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

  1. Татварын хэлтсийн дарга нь татварын ерөнхий хууль болон бусад хууль, тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, Татварынхэлтсийнүйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
  2. Татварын хэлтсийн тасгийн дарга нар нь тасгийн үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тухайн тасгийнүйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, үр дүнг Татварын хэлтсийндаргын өмнө хариуцна.
  3. Татварын хэлтсийндаргын түр эзгүйд Захиргааны тасгийн дарга албан үүргийг холбогдох журмын дагуу түр орлон гүйцэтгэнэ.
  4. Татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдох, хүний нөөц, санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх асуудлаар Татварын хэлтсийндаргад зөвлөх үүрэг бүхий "Даргын зөвлөл" ажиллах бөгөөд даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд тасгийн дарга  нар орно. Даргын зөвлөлөөс зөвлөмж гарна.
  5. Татварын хэлтсийнтасгуудын хийсэн ажлын товч мэдээлэл, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсох, цаг үеийн асуудлаар хуралдааныг удирдаж байгаа албан тушаалтнаас үүрэг,даалгавар өгөх зорилгоор 14 хоногт 1 удааТатварын хэлтсийншуурхай хуралдааныг хийнэ. Хуралдааны товч тэмдэглэлийг Захиргааны тасгийнархив, бичиг хэргийн ажилтанхөтөлж, ажлын 2өдөрт нь багтаанхуралдаан удирдсан даргаар баталгаажуулна.Хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд тус ажилтан хяналт тавьж, даргыг мэдээллээр хангана.  
  6. Татварын ерөнхий газраас татварын албадыг шуурхай удирдлагаар хангах зорилгоор зохион байгуулж буй цахим хуралд холбогдох албан хаагчид болон тасгуудын дарга нар заавал сууна. Хуралд суусан эсэхэд Захиргааны тасгийн дарга хяналт тавьж бүртгэл хөтлөнө
  7. Дээд шатны байгууллага болон удирдлагын шийдвэр, зохион байгуулалтын болон шаардлагатай асуудлаар мэдээлэл хийх зорилгоор Татварын хэлтсийнажилтнуудын “Мэдээллийн цаг”-ийг Захиргааны асуудал хариуцсан нэгжтухай бүр зохион байгуулж, бүртгэлээр хяналт тавина.
  8. Татварын хэлтсийнжилийн ажлын тайланг хэлэлцэх, албан хаагчдынүйл ажиллагааны үр дүн, гэрээний биелэлтийг дүгнэх,ажлын зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар өгөх, дараа оны зорилтоо тодорхойлох зорилгоор “Хэлтсийнзөвлөгөөн”-ийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Татварын ерөнхий газрын “Удирдах ажилтны зөвөлгөөн” болсны дараа Захиргааны тасагзохион байгуулна.
  9. Энэ журмын 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9-т заасан хурал, зөвлөгөөн, мэдээллийг зохион байгуулах техник, технологийн бэлэн байдлыг Эрсдэл, статистикын тасаг хариуцана.
  10. Татварын хэлтсийндарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд иргэд, татварын албаны ажилтнуудыг хүлээн авч уулзах цагийн хуваарьтай байж болно.

 

Гурав. Ажил төлөвлөх, тайлагнах, дүгнэх, мэдээлэх

 

  1. Татварын хэлтэс нь Татварын ерөнхий газрын алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтоо тодорхойлсны дагуу, түүнийг хэрэгжүүлэх стратеги хөтөлбөр, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг мөрдөж ажиллана.
  2. Татварын хэлтэс нь Татварын ерөнхий газрын стратегийн хөтөлбөрыгхолбогдох хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлболон бусад дээд шатны байгууллагын хэтийн төлөвлөгөөтэй нийцүүлэнгаргасанбайна. Стратеги хөтөлбөрийг Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги үндсэн чиглэл, бодлогын хэрэгжилт хариуцсан нэгж боловсруулж батлуулна.
  3. Захиргааны тасагнь Татварын хэлтсийнүйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг Татварын хэлтсийнтасгуудаасавч нэгтгэх, дотоод аудит хариуцсан нэгжээр хянуулах, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, Татварын Ерөнхий газар болон Аймгийн Засаг даргын тамгийн газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулна. Татварын хэлтэс нь жилийн төлөвлөгөөнд тусгах ажил,үйлчилгээний талаарх саналаа жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид, төсөв хөрөнгөтэй холбоотой ажил, үйлчилгээний талаарх саналаа жил бүрийн 8 дугаар сарын 01-ний дотор Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжид бичгээр хүргүүлнэ.
  4. Татварын хэлтсийн тасгийн дарга нар нь Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, Татварын хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө нэгжийн чиг үүргээ үндэслэн дараа оны "Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-гөөТатварын хэлтсийндаргаар батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллана. Татварын хэлтсийнүйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд Захиргааны тасгийн дарга хяналт тавьж ажиллана.
  5. Төсвийн тухай хуульд нийцүүлэн "Үр дүнгийн гэрээ"-г дараах хугацааны дотор, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан журам, заавар, аргачлалын дагуу тус тус байгуулж, тайлагнана.Үүнд:
  6. Төсвийн шууд захирагч /Татварын ерөнхий газрын дарга/-тай менежер /Татварын хэлтсийндарга/ жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны дотор;
  7. Менежер /Татварын хэлтсийндарга /-тай төрийн албан хаагч /татварын улсын /ахлах/ байцаагч/ жил бүрийн 01 дүгээр сарын 30-ны дотор;
  8. Үр дүнгийн гэрээний биелэлтийг төрийн албан хаагч нэгжийн менежер/Татварын хэлтсийндарга/-т, менежер /Татварын хэлтсийндарга/  Төсвийн шууд захирагч /Татварын ерөнхий газрын дарга/-д гэрээнд заасан хугацаанд тус тус тайлагнаж, илтгэх хуудсыг Захиргааны тасгийн даргад нэгдсэн журмаар ирүүлнэ. 
  9. Захиргааны тасаг нь Татварын хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тасгуудаас авч нэгтгэн, Татварын хэлтсийн даргадтанилцуулан илтгэх хуудсын хамт Татварын ерөнхий газрын дотоод аудитын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.
  10. Менежер /Татварын хэлтсийндарга/-тэй төрийн албан хаагч үр дүнгийн гэрээг байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Захиргаанытасаг  нэгдсэн журмаар зохион байгуулна.
  11. Татварын хэлтсийн дарга нь нэгжийнхээ үйл ажиллагааны сарын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг и-мониторинг програмд дараа сарын 5-ны дотор байршуулах ажлыг зохион байгуулна.Төлөвлөгөөний хэрэгжилтэд дотоод аудитын асуудал хариуцсан нэгж холбогдох журмын дагуу үнэлгээ хийж, шийдвэрлүүлнэ.
  12. Татварын хэлтсийн тасгийн дарга нар нь үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний биелэлт, тайланг урьдчилсан байдлаар гарган 6 дугаар сарын 20, 12 дугаар сарын 15-ны дотор Захиргааны тасгийн даргад, Захиргааны тасгийн дарга нь 6 дугаар сарын 25, 12 дугаар сарын 20-ны дотор Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. Энэ хугацаа нь амралт, нийтээр тэмдэглэх баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт багтаан хүргүүлнэ.
  13.  Татварын хэлтсийн тайлангийн хурал хийх асуудлыг Татварын хэлтсийн дарга шийдвэрлэх бөгөөд хурлыг Захиргааны асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.
  14. Татварын хэлтсийн тухайн жилийн төсвийн төслийг хэлтсийн нягтлан бодогч Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Татварын ерөнхий газрынСанхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжид хугацаанд нь хүргүүлнэ.

 

Дөрөв. Албан тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх,шилжүүлэх,

сэлгэн ажиллуулах албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх

  1. Татварын ерөнхий газрын даргын тушаалаар албан тушаалд томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
  2. Төрийн захиргааны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд нөхөн томилуулах захиалгыг Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжньТөрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлнэ.
  3. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ажлын байрны сул орон тоог нөхөн томилуулахаар ирүүлсэн саналыг Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж хүлээн авч санал боловсруулан,Татварын ерөнхий газрын даргад танилцуулж, шийдвэрлүүлнэ.
  4. Шинээр ажилд томилогдох албан хаагч дараах бичиг баримтыг бүрдүүлэн Захиргааны асуудал хариуцсан нэгжийн хүний нөөцийн мэргэжилтэнд өгч хувийн хэрэг нээлгэнэ.Үүнд:
  5. Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
  6. Боловсрол, мэргэжлийн диплом. гэрчилгээ /үнэмлэх. сертификат/-ний хуулбар;
  7. Намтар /3 үеийн/;
  8. Цахим үнэмлэхний хуулбар;
  9. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар;
  10. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  11. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тухай материал болон төрийн албаны тангараг өргөсөн бол Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хуудас /Төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй/;
  12. Урьд нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт;
  13. Оршин суугаа хорооны тодорхойлолт;
  14. Зураг 4 хувь /3x4/;
  15. Татварын ерөнхий хуулийн 41.1-д заасан хураагч ажиллуулахад дараахжурмыг баримтална.Үүнд:
  16. Хураагчийг Төрийн албаны төв байгууллагын зөвлөмжийн дагуу Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-7 дугаар ангилал зэрэглэлд хамааруулж цалин хөлс олгож болно;
  17. Төрийн албан тушаалд анх томилогдсон албан хаагчийг 1 жил хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулна;
  18. Туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан, 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэнхураагчийг уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзэн ажлаас чөлөөлнө;
  19. Журмын 4.5.2-д заасан нөхцөлийг хангасан хураагчийг Татварын улсын байцаагчийн эрх олгох сургалтанд хамруулж, шалгалтад тэнцсэн хураагчидТатварын ерөнхий газрын даргын тушаалаар татварын улсын байцаагчийн эрх олгоно;
  20. Татварын улсын байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцээгүй хураагчийг дахин 1 удаа шалгалтад оруулж болох бөгөөд уг шалгалтад тэнцээгүй бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно;
  21. Татварын улсын байцаагчаар ажиллах шаардлагыг хангасан, Төрийн албаны шалгалтад тэнцсэн албан хаагчийг Төрийн албаны тангараг өргүүлэх ажиллагааг холбогдох журмын дагуу Захиргааны тасагэрхлэн гүйцэтгэнэ.
  22. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах хүсэлтэй иргэний өргөдлийг Захиргааны тасгийн хүний нөөц хариуцсан ажилтанхүлээн авч, судалсны үндсэн дээр нөөцөд бүртгэн авах. Сул орон тоо гарсан тохиолдолд томилуулах саналыг Татварын ерөнхий газрын даргад танилцуулж,  шийдвэрлүүлнэ.
  23. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө дарга, ажилтан нар хэлэлцэж хугацааг сунгах буюу хугацаа сунгаагүй тохиолдолд анх байгуулсан хугацаагаар 1 удаа сунгагдсанд тооцох бөгөөд энэхүү гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болно. Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан өөр албан тушаалд томилогдвол урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  24. Албан хаагчийг сэлгэн ажиллуулахад дараах үндэслэлээр шийдвэрлэнэ. Үүнд:
  25. Байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдсөн;
  26. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлж татварын албаны хүний нөөцийн хэрэгцээшаардлагыг хангах зорилгоор;
  27. Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах;
  28. Албан хаагчийн мэдлэг, мэргэшил, ур чадвараа хөгжүүлэх, ажлын байран дээр суралцах хүсэлтийг харгалзах;
  29. Сэлгэн ажиллах саналыг албан хаагч, Татварын хэлтсийн  даргаар уламжлуулан Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид ирүүлсэн;
  30. Татварын албаны хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
    байгууллагын бүтэц, зохион байгуулалт,орон тоо өөрчлөгдөх болон бусад үндэслэлээр
    тухайн албан хаагчтай зөвшилцсөний үндсэн дээр Татварын алба хооронд шилжүүлэн
    ажиллуулахад дараах үндэслэлээр шийдвэрлэнэ.Үүнд:
  31. Төрийн албаны тухай хуулийн 16.2.3-т  заасан үндэслэлээр;
  32. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг,сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5."хамаарал бүхий этгээд' -д хамаарахбол;
  33. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас;
  34. Албан хаагчийн мэдлэг ур чадвар, ажлын туршлагыг харгалзан;
  35. Албан хаагчийн гаргасан хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн;
  36. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцон;
  37. Албан хаагчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй, тухайн ажлын байранд 2-с дээш жил ажилласан тохиолдолд албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулж болно.
  38. Албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажилуулах тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар тухай албан хаагчийг дараагийн албан тушаалд томилтол Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжийн мэдэлд түр шилжүүлж болно. Энэ тохиолдолд тухайн албан хаагчийн ажиллаагүй хугацааны үндсэн цалинг өмнө ажиллаж байсан газар, хэлтэс олгоно.
  39. Татварын ерөнхий газрын дарга төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх,түр чөлөөлөхөд дор дурдсан үндэслэлийг харгалзана.Үүнд:
  40. Албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөхөд холбогдох материалыг судалж шийдвэрлэнэ.
  41. Төрийн албанаас түр чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг үндэслэн нөөцөд бүртгэнэ.
  42. Ажлаас /түр/ чөлөөлөгдөж,халагдаж байгаа албан хаагч хамгийн сүүлд гаргасан тайлангийн хугацаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайланг холбогдох нэгжийн даргад, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг, цахим мэдээллийгтухайн нэгжийн даргыг байлцуулан ажил хүлээн авах албан хаагчид, хэрэв ажил хүлээн авах албан хаагч томилогдоогүй бол тэмдэглэл үйлдэж тухайн нэгжийн даргад,  тавилга, төхөөрөмж. техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг няравын ажил эрхэлсэн ажилтанд, ажлын газрын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг, татварын улсын /ахлах/ байцаагчийн тэмдэг, үнэмлэх, хураагчийн тэмдэг, үнэмлэх зэрэг эд зүйлсийг Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжийн дотоод ажил хариуцсан албан тушаалтанд тус тус хүлээлгэн өгч "Тойрох хуудас" зуруулна. (5 дугаар хавсралт)
  43. Энэ журмын 4.12”д заасан албан тушаалтан нь ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтнаас баримт бичиг, цахим мэдээлэл, эд хөрөнгө зэргийг дутуу хүлээн авсны улмаас байгууллагад учирсан хохирлыг хариуцан нөхөн төлнө.
  44. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа албан хаагч тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, халагдсан, өөрчлөгдсөн тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүний нөөцийн мэргэжилтэн хүлээлгэн өгнө.
  45. Шилжих, сэлгэн ажиллах, төрийн албанаас чөлөөлөгдөх, түр чөлөөлөгдөх болон төрийн албанаас халагдаж байгаа ажилтны хэрэглэж байсан хандалтын тусгай төхөөрөмж /үнэмлэх, цахим карт г.м/, мэдээллийн системд хандах түлхүүр үг, нэвтрэх нэр зэргийг хүчингүй болгох асуудлыг нэгжийн дарга зохион байгуулна.
  46. Татварын улсын /ахлах/ байцаагчийн туршлага, мэргэшлийн ур чадвар, ажлын үр дүнгийн үзүүлэлт, хамт олныг удирдах  болон хамтарч ажиллах чадвар зэргийг үндэслэн албан тушаал дэвшүүлж болно.

 

Тав.Захиргаа, албан хаагчийн эрх, үүрэг

 

5.1.      Захиргаа дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

  1. Төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний биелэлттэй холбогдуулан цалин хөлс, зэрэг дэв, ур чадвар, мэргэшлийн зэрэг болон бусад нэмэгдэл олгох, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
  2. Захиргааны тасагнь Төрийн албаны төв байгууллагаас баталсан журам зааврын дагуу албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг батлуулж, мөрдүүлэх;
  3. Төрийн албан хаагчийг ёс зүйн дүрэм,байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журам, зааврыг даган мөрдөх, үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, сахилга хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байхыг шаардах;
  4. Ажилтны мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургалт, гадаад, дотоодод сургалт, семинарт хамрагдахад дэмжлэг үзүүлэх, улсын төсөв болон татварын албаны үйл ажиллагаатай холбоотой төслийн хөрөнгөөр сургалтад хамрагдах ажилтантай гэрээ байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих;
  5. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад албан хаагчийн ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, үнэмлэх, тэмдэг лац, ажлын байрны нөхцөл байдлыг харгалзан ажлын хувцсаар хангах, үнэмлэх, тэмдэг хэрэглэх журмыг Татварын ерөнхий газрын даргаар батлуулж хэрэгжүүлэх;
  6. Албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй,аюулгүй нөхцөлийг хангах,өрөө тасалгааны аятай тохитой байдлыг бий болгох арга хэмжээ авах;
  7. Цалин, хөдөлмөрийн хөлсийг хууль,тогтоомжид зааснаар тогтоон, сард 2 удаа олгох;
  8. Хөдөлмөрийн сахилга,дэг журмыг бэхжүүлж, ажлын цаг ашиглалтад хяналт тавих;
  9. Ажилтны хувийн хэргийг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх заавар”-ын  дагуу бүрдүүлж, хөтлөх;
  10. Байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт байгууллагын зардлаар хамруулах арга хэмжээг зохион байгуулах бөгөөд шаардлагатай нэмэгдэл зардлыг албан хаагч өөрөө хариуцах;
  11. Жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар албан хаагчдаас ирүүлсэн санал,хүсэлт,гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх;
  12. Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ажлын байрны стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангах арга хэмжээг авах;
  13. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Татварын ерөнхий хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн ажилтны улсын байцаагчийн эрхийг сэргээж, эрх бүхий албан тушаалтан ажилд томилоход сахилгын шийтгэл ногдуулах үед ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох үүргийг Татварын ерөнхий газар хүлээхгүй.
  14. Бусад хууль,тогтоомжид заасан эрх,үүргийг хэрэгжүүлэн ажиллах;

 

5.2.      Албан хаагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

  1. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын нөлөөнд автахгүй, хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчид тавигдах зарчим, шаардлага, төрийн болон татварын ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
  2. Хөдөлмөрийн дотоод журам болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмыг сахиж, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө,үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, чиг үүргийг бүрэн биелүүлэх;
  3. Эрхэлсэн ажилдаа идэвхи санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж ажиллах, ажлын цагийн хуваарь, горимыг мөрдөж ажиллах;
  4. Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Татварын еренхий хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу эрхийн баталгаагаар хангагдах;
  5. Татварын албаны үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж болон түүнд нийцүүлэн баталсан эрх зүйн актыг судалж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх,хэрэгжүүлэх;
  6. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж,биелэлтийг тогтоосон журмын дагуу хугацаанд нь танилцуулах, удирдлагын заалтын дагуу өөрт оногдсон албан бичиг,өргөдөл,гомдлыг хугацаанд нь шийдвэрлүүлж,захирах,захирагдах зарчмыг баримтлан ажиллах;
  7. Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чандлан хадгалах;
  8. Албан хэрэг хөтлөлт, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлэх;
  9. Албан хаагчийн хувийн хэрэг, үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцах,  шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;
  10. Албан хаагч хөдөлмөрийн чадвараа түр алдсан, гачигдал,зовлон тохиолдсон бол өөрийн шууд удирдлагад нэн даруй мэдэгдэх;
  11. Гадаад, дотоододболон хөдөө сумдадтомилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан санхүүгийнтооцоог нягтлан бодогчтой  хийж, тайлан, илтгэх хуудсыг Захиргааны тасагтхүргүүлэх;
  12. Ажлаа жилээр төлөвлөж, Татварын хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж биелэлтийг хангаж ажиллах, хэрэгжилтийг тогтоосон журмын дагуу тайлагнах;
  13. Ажлын байранд хөдөлмөрийн эрүүл ахуй, галын аюулаас сэргийлэх болон ажлын байраа орхиж явах, ажлын цагаас хоцрох, амралт, чөлөөний хугацааг хэтрүүлэх зэргээр ажил цалгардуулах, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа, түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх;
  14. Өөрийн ашиглаж байгаа байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг зүй зохистойзориулалтын дагуу ашиглаж,хамгаалах,өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж эвдсэн, гэмтээсэн бол өөрийн зардлаар засуулах, эсхүл ижил хөрөнгийг өгөх,  үнийг төлөх;
  15. Ажлын байранд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй болон бусад албан хаагчтай харилцахдаа зан харилцааны болон ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж, хамт олонч, байгууллагын дотоод таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах;
  16. Ажил тарахад техник хэрэгсэл, тасалгааны гэрлийг унтраах,цонхыг хаах, шүүгээ, хаалгаа түгжижлацдах зэрэг аюулгүй байдлыг хангах;
  17. Ажлын байранд төрийн албаны шаардлага,стандартад нийцсэнажил хэрэгч хувцаслах;
  18. Ажиллах нөхцөлөө сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод, гадаадын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлтийг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах;

 

Зургаа.Ажил,амралтын горим, чөлөө олгох

  1. Албан хаагч ажилд ирэх болон ажлаас тарахдаа харуул, хамгаалалтын ажилтан/жижүүр/-д ажлын цагаа бүртгүүлнэ.
  2. Ажилтан ажлын цагаа бүртгэлийн дэвтэрт бүртгүүлээгүй, ажлын цагаас сард 4-өөс дээш удаа хожимдсон, тасалсан, эрт явсан бол тухайн хугацааг ажлын цагаас хасч, цалинг тооцож, сахилгын арга хэмжээг  авна.
  3. Албан хаагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авах тохиолдолд өөрийн шууд удирдлагад заавал урьдчилан мэдэгдэнэ. Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно.
  4. Албан хаагч ямар нэг байдлаар ажилдаа ирж амжихгүй болсон, чөлөө авах тохиолдолд заавал хэлтсийн дарга, тасгийн дарга, захиргааны тасгийн даргад урьдчилж мэдэгдэнэ.
  5. Албан хаагчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бичгээр гаргасан хүсэлт, холбогдох шаардлагатай баримт бичгийг үндэслэн дор дурьдсанаар чөлөө олгоно.(1дүгээр хавсралт)
  6.  
  7.  
  8. Тасгийндарга1 ажлын өдрийн цалинтай чөлөөг чөлөөний хуудсаар,
  9. Татварын хэлтсийндарга  2-22хүртэлх ажлын өдрийнцалинтай чөлөөг чөлөөний хуудсаар,
  10. Татварын хэлтсийндаргын тушаалаар албан хаагчийн хүсэлтийг үндэслэн 1-3 хүртэлх сарын чөлөөг олгоно.
  11. Дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэж чөлөө олгоно.
  12. Албан хаагч болон ар гэрт нь гачигдал гарсан;(эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрсөн ах, эгч,дүү, болон шууд асрамжид байдаг хүмүүс нь хүндээр болон удаан хугацаагаар өвчилсөн,эмчилгээнд авч явах болон асрамжилсан, нас барсан, гэр орон сууц нь байгалийн гэнэтийн аюулд өртсөн тохиолдолд гаргасан хүсэлт,хавсаргасан баримт бичиг зэргийг харгалзан хугацааг тогтооно)
  13. Албан хаагч гэрлэх, шинэ төрсөн хүүхэд, гэр бүлийн хүнийг асрах, үрчлэх, үр хүүхэд нь хурим хийх;
  14. Албан хаагч төрийн болон өөрийн зардлаар 3 хүртэлх сарын хугацаагаар давтан сурах, мэргэжил дээшлүүлэх;
  15. Албан хаагч төрийн дээд одон медалиар шагнагдах;
  16. Татварын ерөнхий хуулийн 4.1.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон;
  17. Дээрхи чөлөөг олгохдоо ажил үүргийн хуваарь, орлон ажиллах боломж, цаг үеийн ажлын байдлыг харгалзан үзнэ.
  18. Татварын ерөнхий хуулийн 39.4-д заасны дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдад мөн адил хамааруулна.
  19. Төрийн албан хаагчийг эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр 3 хүртэл сарын хугацаагаар байгууллагын зардлаар давтан сургах мэргэжлийг нь дээшлүүлэхэдажлаас нь чөлөөлж,албан тушаалын цалин хөлсийг олгож болно. Харин тухайн хугацаанд хоол,унааны хөнгөлөлт, үр дүнгийн шагналолгохгүй.
  20. Тухайн жилд 3 хүртэл сарын хугацаагаар чөлөө авсан албан хаагч дахин 3 хүртэл сарын хугацаатай чөлөө хүссэн тохиолдолд албан тушаалаас чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дах хэсгийг үндэслэн нөөцөд бүртгэнэ.
  21. Чөлөө олгох тухай шийдвэрт заасан хугацаанд ажилдаа орох хүсэлт гаргаагүй бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно.
  22. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчид жил бүрийн ээлжийн амралтыг олгоно. Ээлжийн амралтын хуваарийг тухайн оны 01 дүгээр сард багтаан Төрийн захиргаанытасаггарган, Татварын хэлтсийн даргын тушаалаар батлуулна. Ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх бодлого баримтална.Ажлын зайлшгүй шаардлагаар тасгийндаргын саналыг үндэслэн ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулж болно.
  23. Албан хаагч нь ээлжийн амралтаа эдлэхдээ батлагдсан хуваарийн дагуу“Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”-ийггаргана.(2 дугаар хавсралт)
  24. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна. Ажилд шинээр томилогдсон албан хаагчийн ээлжийн амралт эдлэх эрх 11 cap ажилласнаар үүснэ.
  25. Албан хаагчээлжийн амралтыг биеээр эдлэхийг илүүдүзнэ. Ажлын зайлшгүй шаардлагагарсан тохиолдолд хэлтсийн даргатай зөвшилцөнө. Эдгээрээс бусад тохиолдолд /ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд/Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мөнгөн урамшууллыг Татварын хэлтсийндаргын тушаалаар тухайн жилд багтаан олгоно.Биеэр эдлээгүй ээлжийн амралтын хоногийг дараагийн жилд нөхөж олгохгүй. (3 дугаар хавсралт)

Долоо. Цалин хөлс, шагнал урамшуулал

  1. Албан хаагчийн цалин хөлсийг cap бүрийн 15, 25-ны дотор олгоно. Тухайн өдөр нь амралтын өдөр таарвал өмнөх ажлын өдөр олгоно.
  2. Захиргаанытасгийнцагийн бүртгэл хариуцсан ажилтаннь  албан хаагчдынажлын цагийн нэгдсэн бүртгэлийг гарган cap бүрийн 14, 24-нд багтаанЗахиргааны тасгийн даргад хүргүүлнэ. Захиргааны тасгийн дарга Татварын хэлтсийн даргаар батлуулан, нягтлан бодогчид хүргүүлнэ. Цагийн бүртгэл нь цалин олгох үндэслэл болно.
  3. Албан хаагчдын ажлын цаг ашиглалтад хэлтэсийн дарга, тухайн тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч, ерөнхий хяналтыг Захиргааны тасгийн дарга тавина.
  4. Ар гэрийн гачигдлаар хөдөө орон нутагт явах,эмчлүүлэх болсон бусад зайлшгүй шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчийн хүсэлтийг үндэслэн 2 хүртэл сарын цалинг урьдчилгаа болгон олгож болно.
  5. Төрийн болон татварын албанд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй гаргасаналбан хаагчийг байгууллагын зардлаар амралт,рашаан сувилалд амруулах, аялал жуулчлалд хамруулах зэргээр урамшуулж болно.
  6. Төрийн албан хаагчийн цалин хөлс, ур чадвар,төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл зэрэг хууль,тогтоомжид заасан нэмэгдлийг Захиргааны тасгийн дарга улирал бүр шинэчлэн тогтоож Татварын хэлтсийн даргын тушаалаар батлуулна.
  7. Төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдлийг олгуулах саналыг Захиргааны тасгаас санал оруулан Татварын ерөнхий газарт хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл жил бүр шинэчлэн тогтоож, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлуулна.
  8. Тухайн жилийн төсөвт багтаан нийтийн тээврийн унааны зардал болон хоолны мөнгийг cap бүр албан хаагчид олгоно. Унаа хоолны зардлын хэмжээг зах зээлийн жишгийг харгалзан  Татварын хэлтсийндарга тогтоож, өөрчилнө.
  9. Тухайн жилийн төсөвт багтаанажлын ачаалал ихэссэн үед албан хаагчдад гар утасны зардал олгож болно.
  10. Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг чанд мөрдөж, тэдгээрийг хэрэгжүүлэх, татварын албаны өмнө тавигдаж байгаа үндсэн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй үр дүнтэй сайн ажилласан, үр дүнгийн гэрээний биелэлтээр "Машсайн",”Сайн" үнэлгээтэй дүгнэгдсэн албан хаагчдыг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж урамшуулна. Үүнд:
  11. Татварын ерөнхий газрын "Хүндэт дэвтэр"-т бичиж, "Хүндэт тэмдэг", үнэмлэх олгох /мөнгөн шагнал 80,000 төгрөг дагалдана/;
  12. Татварын ерөнхий газрын "Жуух бичиг" /мөнгөн шагнал 30.000 төгрөг дагалдана/;
  13. Татварын ерөнхий газрын "Баярын бичиг" /мөнгөн шагнал 20.000 төгрөг дагалдана/;
  14. "Мөнгөн шагнал олгох /мөнгөн шагналын хэмжээг байгууллагын төсөв, хөрөнгөнөөс хамаарч тухай бүр тогтох/,
  15. "Тэргүүний татварын /ахлах/ улсын байцаагч"-ийг жилд нэг удаа тодруулах /дагалдах мөнгөн шагналын хэмжээг байгууллагын төсөв, хөрөнгөөс хамаарч тухай бүр тогтох/,
  16. Дор дурдсан нөхцлийг хангаж шагнуулахаар тодорхойлсон албан хаагчийн ажил
    байдлын тодорхойлолт, шагналд өргөн мэдүүлсэн анкет (4 дүгээр хавсралт),хамт олны хурлынтэмдэглэлийг бүрдүүлж Татварын ерөнхий газрын төрийн захиргааны асуудал хариуцсаннэгжид хүргүүлнэ. Үүнд:
  17. Татварын ерөнхий газрын "Баярын бичиг”-ээр шагнахадтатварын албанд 1-ээс дээш жилажилласан байх;
  18. "Татварын ерөнхий газрын Жуух бичиг"-ээр шагнахад татварын албанд 3-аас дээш жилажилласан байх;
  19. Татварын албаны “Хүндэт тэмдэг"-ээр шагнахадтатварын албанд 10-аас дээш жилажилласан байх;
  20. Тэргүүний татварын /ахлах/ улсын байцаагчийг шалгаруулахадТөрийн албан хаагчийн  үр дүнгийн  гэрээний  биелэлтэд сүүлийн 3 жил "А" буюу "Маш сайн" үнэлгээтэй дүгнэгдсэн байх, сүүлийн 1 жилд зөрчил, дутагдал гаргаж, хууль, хяналтын байгууллага, Татварыналбаны даргын тушаал, шийдвэрээр хариуцлага хүлээгээгүй байх, татварын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
  21. Тэргүүний татварын улсын /ахлах/ байцаагчийг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэжматериалыг Татварын ерөнхий газарт хүргүүлнэ.
  22. Шагналын дагалдах мөнгөн зардлыг шагналд тодорхойлсон татварын албанаас гаргана.
  23. Нэгжийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд Дотоод аудитын асуудал хариуцсан нэгжээс өгсөн үнэлгээнд үндэслэн жилийн эцэст 1 удаа шилдэг нэгж шалгаруулж, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж урамшуулна.
  24. Шагнал, урамшууллыг дараах тэмдэглэлт баяр ёслолын үед олгоно.
  25. Шинэ жилийн баяр;
  26. Улсын баяр наадам;
  27. Татварын албаны ажилтны өдөр;
  28. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан бусад байгууллага, албан хаагч, иргэдийг Татварын ерөнхий газрын "Хүндэт тэмдэг", "Жуух бичиг". 'Баярын бичиг"-ээр шагнах асуудлыг Татварын ерөнхий газрын дарга шийдвэрлэнэ.
  29. Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно.
  30. Албан хаагч нь өөр байгууллагад шилжин ажиллах, өндөр насны тэтгэвэрт гарах зэргээр ажил албанаасаа чөлөөлөгдөх тохиолдолд тэдгээрийн ажилласан жил, ажлын үр бүтээлийг харгалзан Татварынхэлтсийндаргын тушаалаар үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнаж болно.Нэг удаагийн мөнгөн шагналын хэмжээ болон шагналаар олгох эд зүйл, үнэ бүхий зүйлийн үнийн дүн нь ажилтны албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байна.
  31. Захиргааны тасаг ньТөрийн дээд байгууллага,Сангийн яам, Татварын ерөнхий газар болон бусад байгууллагын шагналд шагнуулахаар албан хаагчдын материалыг холбогдох журамд нийцүүлэн бүрдүүлж, уламжлан хүргүүлснээр Татварын ерөнхий газрын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь шагналын зардал, шагнал олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
  32. Татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр шинэ санаа, санаачлага гарган хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрсэн, эсхүл татварын орлого, төлөвлөгөөг биелүүлэхэд нөлөөлсөн онцгой гавьяа байгуулсан албан хаагчийг Татварын ерөнхий газрын даргын шийдвэрээр шагнах, шагнуулахаар холбогдох байгууллагад уламжилж болно. 
  33. Хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэлтэйд тооцогдох албан хаагчид шагнал урамшуулал олгохгүй.

 

Найм. Тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгох

  1. Төрийн албаны тухай хуулийн 23.3.1-23.3.3 дахь заалт, 23.4-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан тушаалын 3 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгож болно.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-тзаасанүндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн харгалзан 6-аас доошгүй сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг даргын тушаалаар олгоно.
  3. Албан үүргээ гүйцэтгээгүй үедээ тодорхой шалтгаанаар албан хаагч нас нөгчсөн тохиолдолд талийгаачийн ар гэрт 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож, унаагаар үйлчилнэ.
  4. Хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтыг үндэслэн албан хаагчийн ирүүлсэн өргөдлийг судалж албан хаагчийн өрхийн орлого буурч, нэг гишүүнд ногдох хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд гэр бүлийг нь дэмжихэд зориулан жилд нэг удаа тухайн албан хаагчийн 3 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгож болно.
  5. Албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хадам эцэг, хадам эх/-гийн хүн нас нөгчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ /эхнэр, нөхөр, хүүхэд/ асрахад нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн болон эд материалын тусламж үзүүлж болно.
  6. Гэр бүлийн гишүүн буюу эхнэр,нөхөр, үр хүүхэд магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх болсон тохиолдолд албан хаагчийн хүсэлтээр нэг удаагийн буцалтгүй тусламжийг хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан үзүүлж болно.
  7. Албан хаагчийн гаргасан өргөдлийг судалж ажил хөдөлмөр эрхэлсэн байдал, амьдралын нөхцөл зэргийг харгалзан орон сууцаар хангах, орон сууцны нөхцлөө дээшлүүлэх, аминдаа орон сууц барих, туслах аж ахуй эрхлэхэд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мөнгөн болон хөнгөлөлттэй зээл олгох зэргээр тусламж үзүүлж болно.
  8. Албан хаагчийн гэр, орон нь гал түймэр,гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас сүйдсэн бол Төрийн албаны тухай хуулийн 30.4.1-д заасныг үндэслэн ажилтны албан тушаалын 6 сархүртэлцалинтай тэнцэх хэмжээний мөнгөн болон эд материалын тусламж үзүүлж болно.
  9. Энгийн галлагаатай гэр, байшинд амьдардаг ажилтан, албан хаагчид түлээ нүүрсний үнийн 40 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж болно.

 

Ес. Татварын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл өгөх

 

  1. Татварын үйл ажиллагаатай холбоотой, хууль, тогтоомжоор нууцалсанаас бусад  аливаа мэдээ, мэдээллийг хариуцсан чиг үүргийн дагуу нийтэд хүргэхдээ бусдын   нөлөөлөлд автахгүй байж, зөвхөн албан ёсны байр суурийг хууль, тогтоомжийн хүрээнд илэрхийлэх зарчмыг удирдлага болгоно.
  2. Татварын хэлтсийн даргын зөвшөөрснөөр ажилтан нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өөрийн хариуцсан үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ярилцлага өгч болно. Энэ тохиолдолд Захиргааны тасгийн даргыг байлцуулна.
  3. Захиргааны тасаг нь татварын албаны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар хэвлэл, мэдээлэлд ярилцлага өгөх ажлыг зохион байгуулахдаа энэ журмын 9.2-т заасан албан тушаалтанд 24 цагийн өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох мэдээллээр хангаж зохион байгуулан ажиллана.
  4. Татварын албаны үйл ажиллагааны талаар нийтлэл бичих буюу хэвлэл мэдээллийн байгууллагад судалгаа, бичмэл мэдээ, мэдээлэл өгөхдөө энэ журмын 9.1-д заасан зарчмыг удирдлага болгох бөгөөд тухайн асуудалд шууд хамаарал бүхий тасгийн дарга, түүний зөвшөөрснөөр хариуцсан ажилтнаар хянагдаж, Төрийн захиргааны тасгийн даргад урьдчилан танилцуулсан байна.
  5. Ажилтан өөрийн хариуцсан үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өгсөн ярилцлага, мэдээ, мэдээллээс үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах бөгөөд Татварын албаны бодлого, чиглэлийн эсрэг байр суурь илэрхийлэхийг хориглоно.

 

Арав. Дотоод хяналт, дэг журам, сахилгын шийтгэл ногдуулах

 

  • Захиргааны нэгдсэн удирдлагаар хангах, дотоодхяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийг Татварын ерөнхий газарт төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж,  Татварын ерөнхий газрын нэгжийн  хэмжээнд тухайн нэгжийн даргатустус хариуцан хэрэгжүүлнэ.
  • Дотоод хяналт нь энэхүү журмын хүрээнд дор дурьдсан чиглэлтэй байна. Үүнд:
  • Ажлын төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, үүрэг даалгаврын гүйцэтгэл;
  • Ажилтан, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага;
  •  Татварын ерөнхий газрын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргийн хэрэгжилт, хөдөлмөрийн зохион байгуулалт;
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт;
  • Байгууллагын өмч, хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, хамгаалалтын байдал;
  • Татварын хэлтсийн хэвлэмэл хуудасны бүртгэл, зарцуулалт, татварын албанд гаднаас ирж буй болон явж буй албан бичгийн бүртгэлийг бичиг хэргийн ажилтан хариуцан гүйцэтгэх бөгөөд үүнд төрийн захиргааны тасгийн дарга хяналт тавина.
  • Албаны бичиг баримт боловсруулах, баталгаажуулах үйл ажиллагаа нь Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, түүнчлэн Стандарчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан баримт бичгийн стандарт /MNS 5140, 5141, 5142-2002/-ын дагуу  явагдана.
  • Шийдвэр гаргах, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, албан бичгийн төслийн эрх зүйн үндэслэлийг хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжээр хянуулж санал, дүгнэлт авсан байна.
  • Татварын хэлтсийн даргын шийдвэрийн төсөлд Төрийн захиргааны тасгийн дарга,  мөнгө, санхүүтэй холбогдох асуудлаар нягтлан бодогч, нэгжийн чиг үүрэгтэй шууд холбогдох асуудлаар тухайн нэгжийн дарга, санал өгч гарын үсэг зурна.   /6 дугаар хавсралт/
  • Байгууллагын тамга, тэмдгийг хадгалах, түших ажлыг Татварын хэлтсийн дарга хариуцах бөгөөд даргын эзгүйд Төрийн захиргааны тасгийн дарга тамга, тэмдгийг хадгалж түшинэ. Тамга, тэмдгийг зориулалтын түгжээтэй сэйфэнд хадгалана.  Татварын хэлтсийн даргын гарын үсэг зурсан албан бичигт байгууллагын тэмдэг хэрэглэнэ.
  • Татварын ерөнхий газрын нууцын зэрэглэлтэй ирсэн, явсан бичгийг бүртгэх, холбогдох албан тушаалтанд танилцуулах, шийдвэрлүүлэх зэрэг ажлыг Хуулийн асуудал хариуцсан албан хаагч хариуцана. Нууцийн ажил эрхэлсэн ажилтан нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулна. Нууцын ажилтан нь архивын сан, мэдээллийн цахим сан, нууцтай холбоотой албан  хаагчаас нууцын баталгааг гаргуулан авна.
  • Төрийн дээд шатны байгууллагын шийдвэр, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан эрх зүйнактны хэрэгжилтэд тухайн асуудлыг хариуцаж хэрэгжүүлэх Татварын хэлтсийн тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч нар бүртгэлээр хяналт тавьж, биелэлтийг тогтоосон хугацаанд гарган, холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.
  • Ажилтныг төлөвлөгөөт болон цаг үеийн ажлаар хот, орон нутагт албан томилолтоор ажиллуулах удирдамжийг Хэлтэсийн дарга батлана. Батлагдсан удирдамжийг үндэслэн томилолтын хуудсыг төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж олгоно. Удирдамжид заасан ажлын биелэлт, тайланг албан томилолтоос ирсний дараа ажлын 3 хоногт багтаан томилсон албан тушаалтанд танилцуулна.
  • Техник хэрэгсэл, программ хангамж, гарын авлага, мэдээлэл, судалгааны материал зэргийг ажлын байрнаас гадагш авч явах шаардлагатай тохиолдолд Татварын хэлтсийн даргын зөвшөөрөл авсан байна.
  • Татварын хэлтэст ашиглагдаж буй албан ажлын автомашиныг ажлын зориулалтаар ашигласан тухай бүр тооцооны дагалдах хуудас хөтөлж, тухайн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
  • Албан ажилд хэрэглэх автомашины захиалгыг 1 хоногийн өмнө Хэлтсийн даргад мэдэгдэх бөгөөд яаралтай ажлын шаардлагаар ажиллах автомашины захиалгыг тухай бүрт нь  боломжит зохицуулалтыг хийх үүрэг хүлээнэ.
  •  Орон нутагт томилолтоор ажиллах болон зочид, төлөөлөгчдөд үйлчлэх автомашиныг Татварын хэлтсийн даргын баталсан төсөв, удирдамжид заасан маршрутын дагуу хэрэглэнэ.
  • Автомашиныг ажил, үйлчилгээнд гаргах, түүний бэлтгэл ажлыг хангах, зорчигч ажилтны аюулгүй байдлыг жолооч хариуцана.
  • Албан ажлын автомашиныг хэлтсийн дарга зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажлын бус цагт байгууллагын гаражаас өөр газар тавихыг хориглоно.
  • Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс дүрэм, татварын ажилтны ёс зүйн дүрэм, "Үндэсний татварын албаны үйлчилгээний стандарт", Татварын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам"-ыг зөрчсөн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар ирүүлсэн Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжийн санал, ёсзүйн /салбар/ хорооны дүгнэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.
  •  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг мөрдлөг болгоно.
  • Албан тушаалын сануулах сахилгын шийтгэлд дараах зөрчлүүд хамаарна:Үүнд:
  • Татвар төлөгчдөөс албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар 2 болон түүнээс дээш удаа гомдол гарсан нь үндэслэл бүхий тохиолдолд;
  • Байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш удаа оролцоогүй тохиолдолд;
  • Нэг сарын хугацаанд ажилтан ажлын цагаа бүртгэлийн дэвтэрт 4-өөс дээш удаа бүртгүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш удаа хожимдсон, эрт явсан бол
  • Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөнбол;
  • Хууль болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн ч зохих ёсоор биелүүлээгүй нь сануулах сахилгын шийтгэл хүлээлгэхээр бол;
  • Энэ журмын 10.17-д заасан зөрчлийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан хугацаанд 2 дахь удаа гаргасан, татварын бүртгэлийн програм хангамжид цаг тухай бүр мэдээллийг оруулаагүй тохиолдолд албан тушаалын сарын цалинг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.
  • Албан тушаал бууруулах сахилгын шийтгэлд дараах зөрчлийг хамааруулна.  Үүнд:
  • Ажил үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учруулсан;
  • Удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байгууллагын болон өөрийн албан ажилтай холбоотой сөрөг мэдээлэл нийтлүүлсэн, ярилцлага өгсөн;
  • Албан тушаалын эрх мэдэл, төрийн албаны нэр хүндийг өөрийн болон бусдын хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хууль, тогтоомжийг зөрчсөнөөс байгууллага болон төрийн албаны нэр хүндийг унагасан;
  • Албан хэргээ явуулахад аливаа хэлбэрийн хувийн ашиг сонирхлын зөрчил үүссэн байдлыг мэдсэн атлаа татгалзаагүй, шийдвэр гаргахад нөлөөлсөн, оролцсон, төсөл боловсруулсан;
  • Өөрт цохогдоогүй албан бичиг боловсруулсан, хариу өгсөн;
  • Хууль болон журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн ч зохих ёсоор биелүүлээгүй, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхээр бол;
  • Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл энэ журамд шууд хамаарна.
  • Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахад дараах зөрчлийг хамруулна.  Үүнд:
  • Энэ журмын 10.22-д заасан зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл уг зөрчлийн улмаас байгууллагад их хэмжээний хохирол учирсан, ноцтой үр дагавар үүссэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээрурьдчилан мэдэгдэлгүй жилд 3-аас дээш удаа ажлаа 1-ээс дээш өдрөөражил тасалсан;
  • Гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдсон боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол;
  • Албан хаагч албан тушаалын давуу байдлыг урвуулан ашигласан,авлига авсан;
  • Хуурамчтодорхойлолт, бичиг,баримтыг санаатайгаар үйлдсэн,
  •  Үнэт цаас, тооцоот баримт, маягтыг ашиглан мөнгө завшсан;
  • Татварын улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний хориглосон заалтыг зөрчсөн, ёс зүйн дүрэмд харш үйлдэл гаргасан, бусдыг хэл амаар доромжилсон, заналхийлсэн, зодоон хийсэн;
  • Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундаа. мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн;
  • Татвар төлөлтийн баримт бичиг, мэдээллийг санаатайгаар устгасан, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, өөрчлөх, бүрдүүлэх, татварын албаны нууцад хамаарах баримт бичиг, холбогдох мэдээллийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагаас гаргасан;
  • Хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлсэн ч зохих ёсоор биелүүлээгүй нь ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр бол;

 

Арван нэг. Бусад

  1. Татварын хэлтсийн дэргэд Ахмадын хороо ажиллах бөгөөд Ахмадын хорооны ажиллах журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан ТЕГазрын дэргэдэх Ахмадын хорооны ажлын төлөвлөгөөнд нийцүүлэн Татварын хэлтсийн дарга батална. Татварын ерөнхий газрын дэргэдэх "Ахмадын хороо" татварын албадын дэргэдэх "Ахмадын хороо"-г удирдлага, арга зүйгээр хангаж хуульд заасан үндэслэл, журмын дагуу санхүүгийн туслалцаа үзүүлж хангана.
  2. Нийтээр тэмдэглэх дараах арга хэмжээг төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж хариуцан зохион байгуулна. Үүнд:
  3. Cap шинийн баярыг тохиолдуулан золголт зохион байгуулах;
  4. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж cap шинийн баяр болон ахмадын өдрийн баярыг тохиолдуулан ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл илэрхийлж бэлэг дурсгалын зүйл гардуулах;
  5. Олон улсын эмэгтэйчүүдийн баярболон цэргийн баярыгтохиолдуулан байгууллагын эмэгтэйчүүдэд хүндэтгэл илэрхийлж, бэлэг дурсгалын зүйл гардуулах;
  6. Хүүхдийн баярыг тохиолдуулан албан хаагчдын 16 хүртэл насны хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулж, 1хүүхдэд30,000 /гучин мянга/ хүртэл төгрөгийн бэлэг дурсгалын зүйл гардуулах;
  7. Татварын албаны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулах;
  8. Байгууллагын албан хаагчдын дунд цасны баяр, эрүүл агаар-явган аялал, спортын өдөрлөгийг батлагдсан төлөвлөгөөний дагуу тус тус зохион байгуулж, уралдаан, тэмцээнд түрүүлсэн албан хаагчдад дурсгалын зүйл гардуулна.
  9. Байгаль орчныг хамгаалах. ойжуулах ажлын хүрээнд мод тарих арга хэмжээг жил бүрийн 5, 10 дугаар сард зохион байгуулна.
  10. Шинэ жилийн баярыг тохиолдуулан албан хаагчдын хүүхдүүдэд бэлэг, дурсгалын зүйл гардуулна.
  11. Татварын хэлтсийн Төрийн захиргааны тасагнь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын сурлага хүмүүжлээр шилдэг, тэргүүний оюутнуудыг судлан, сонголт хийж, шаардлага хангасан оюутнуудаархолбогдох журмын дагуудадлага хийлгэнэ.

 

 

 

 

 

 

—000—

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Татварын хэлтсийн“Хөдөлмөрийн

дотоод журам”-ын1дүгээр хавсралт

 

ЧӨЛӨӨ ОЛГОХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС

 

.....оны .... сарын .... өдөр

...................................................газар/хэлтэс/-т ажилтай...............................................нд.......................................................................................................................................................................................................................................................................................шалтгаанаар

....оны ... дүгээр сарын ...өдрөөс  .... дүгээр.... өдрийг хүртэл/цалинтай, цалингүй/ ......... өдрийн чөлөөолгов.

....................ажлыг чөлөөтэй байх хугацаанд нь .................. .....орлон гүйцэтгэнэ.

 

 

Чөлөө олгосон:

......................хэлтэс, тасгийндарга:                                         /                     /

арын үсэг)                     (нэр)

 

Хүсэлт гаргасан албан хаагч:                                                     /                   /

арын үсэг)                            (нэр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Татварын хэлтсийн“Хөдөлмөрийн

дотоод журам”–ын2 дугаар хавсралт

 

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ

 

..... оны .... сарын .... өдөр

................................................................тасагт...................................................     

ажилтай...............................................нд     дугаар сарын....өдрөөс....дугаар сарын...... өдрийгдуустал ажлын.......      өдрөөр ээлжийн амралт олгов.

Улсад ажилласан: .... жил .... cap Ээлжийн амралтыг

  • бүтэн эдэлнэ.
  • хэсэгчлэн эдэлнэ. (Хугацааг дэлгэрэнгүй бичнэ үү !)

 

Хүсэлт гаргасан албан хаагч :   ..................                                /                       /

                                                          (гарын үсэг)                               (нэр)

 

..........................................     ажлыг     ээлжийн     амралттай     байх     хугацаанд     нь

.................................................орлон гүйцэтгэнэ.

 

Зөвшөөрөл олгосон шууд удирдлага :   ..................                                /                       /

                                                                     (гарын үсэг)                                (нэр)


Хүлээн авч, хянасан цалингийн ня-бо:..................                                /                       /

                                                                     (гарын үсэг)                                (нэр)


Амралтынмэдэгдэлтэйтанилцсан

Хүний нөөцийн мэргэжилтэн..................                                                /                       /

                                                                    (гарын үсэг)                                   (нэр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Татварын хэлтсийн “Хөдөлмөрийн

дотоод журам”–ын3 дугаар хавсралт

 

 

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ТООЦОО

 

.................................................тасагт ........................................................................ ажилтай..............................................нь................................................................................................. ..........................................................................................ажлын шаардлагаар 20 ... оны ...дугаар....сарын ... –нийөдрөөс .... дүгээр сарын ..... өдөр хүртэл..... өдөр ажилласан. Ажлын  өдрийнээлжийнамралтынолговортногдох...................................... төгрөгийгавсанбөгөөдугамралтынхугацаанаас .... ажлынөдрийгбиеэрэдлэн  ............ажлынөдрийгбиеэрэдлээгүйбайгааболно.

 

Тооцоотой танилцсан шууд удирдлага : ....................................../                       /

                                       (гарын үсэг)                                 (нэр)

 

Хүлээн авч, хянасан цалингийн ня-бо:....................................../                         /

                   (гарын үсэг)                                  (нэр)

 

Амралтын тооцоотойтанилцсан

Хүний нөөцийн мэргэжилтэн, ..................................................../                       /

                (гарын үсэг)                                        (нэр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Татварын хэлтсийн“Хөдөлмөрийн

дотоод журам”–ын4 дүгээр хавсралт

 

 

ТАТВАРЫН АЛБАНЫ ШАГНАЛААР ШАГНУУЛАХААР

ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ АНКЕТ

 

 

1.0вог:_____________ 2.Нэр:_______________ _______________ ЗУРАГ

З.Төрсөн огноо:_____________

  1. Хүйс:___
  2. Төрсөн аймаг, сум, хороо:_______________________
  3. Одоогийн харьяалал:________________________________________
  4. Нийгмийн байдал:_____________
  5. Регистрийн №___________________
  6. Боловсрол:__________________
  7. Мэргэжил:________________________

11 Урьд болон одоо ажиллаж байгаа байгууллага:

Ажлын газрын нэр   Хугацаа /оноор/ Эрхэлсэн ажил

  1. Урьд нь шагнагдаж байсан байгууллага, яамны шагналууд:
  2. Шагналын нэр        Хэдэн онд
  3. Шагнуулах үндэслэл:

 

 

15. Ямар шагналаар шагнуулах

 

16. Нийт ажилласан жил:_____

Үүнээс: -Татварын албанд ____

-Одоогийн албан тушаалд

 

 

 

он............ cap..... өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Татварын хэлтсийн“Хөдөлмөрийн

дотоод журам”–ын5 дугаар хавсралт

 

 

ТОЙРОХ ХУУДАС

 

Албан хаагчийн овог нэр:

 

 

Ажиллаж байсан газар, нэгжтэй хийх тооцоо

Огноо

Тэмдэглэл

Газар, нэгжийн дарга

1.

Хариуцаж байсан ажилтай холбогдох ажлын файл,баримт бичиг гэх мэт

 

 

 

2.

Эд херөнгө эзэмшигчийн картаар хөрөнгөө хүлээлцсэн эсэх

 

 

 

 

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН нэгжтэй хийх тооцоо

1.

Цалин хөлстэй холбоотой тооцоо (ня-бо)

 

 

 

2.

Гар утасны болон бусад төлбөр тооцоо,өр авлага бий эсэх (ня-бо)

 

 

 

3.

Хариуцаж байсан эд хөрөнгөтэй холбоотой тооцоо бий эсэх (нярав)

 

 

 

4.

Ажлын дүрэмт хувцас, тамга. тэмдэг, лац, түлхүүр хүлээлгэн өгөх (нярав)

 

 

 

5.

НДД, ЭМД-ын дэвтэр хүлээлцсэн эсэх (ня-бо)

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХАРИУЦСАН нэгжтэй хийх тооцоо

1.

Татварын албаны мэдэллийн системд хандах эрхийгхаах

 

 

 

2.

И-мэйл хаяг. компьютерт нэвтрэх эрхийг хаах

 

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ НЭГЖТЭЙ ХИЙХ ТООЦОО

1.

ТУБ-ийн үнэмлэх, татварын улсын байцаагч, хураагчийн тэмдэг (Дотоод ажил хариуцсан ажилтан)

 

 

 

2.

Ажлын   үнэмлэхээ   буцаах   (Дотоод   ажил хариуцсан ажилтан)

 

 

 

3.

Бичиг хэргийн тооцоо (бичиг хэргийн ажилтан

 

 

 

5.

Архивын баримт бичгийгбуцаах (архивийн ажилтан)

 

 

 

6

Хүний нөөцийн системийн бүртгэлээс хасах (хуний нөөцийн мэргэжилтэн)

 

 

 

7

Сургалтын төлбөрийн тооцоо (хүний нөвцийн мэргэжилтэн)

 

 

 

8

Албан хаагчийн хувийн хэргийг хүлээлгэн өгөх (хүний нөөцийн мэргэжилтэн)

 

 

 

Тойрох хуудастай танилцсан:

Төрийн захиргааны нэгжийндарга:............................................./                                  /

                                                               (гарын үсэг)                             (нэр)

 

 

Татварын хэлтсийн  “Хөдөлмөрийн

дотоод журам”-ын6 дугаар хавсралт

 

ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН ТУШААЛ, ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛД

 САНАЛ АВАХ  ХУУДАС

 

Төслийн нэр, утга, агуулга:..................................................................................................... ...................................................................................................................................................

Төслийг боловсруулсан огноо: ...............................................................................................

Төслийг боловсруулахад оролцсон албан хаагч / харьяалах нэгж/:.................. /              /,

 

Төсөлд өгсөн санал:

Албан тушаалын нэр

Огноо

Саналтай эсэх

Гарын үсэг

1.

Дарга

 

 

 

 

 

2.

Захиргааны тасгийн дарга

 

 

 

3.

Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга

 

 

 

 

4.

Татварын орлогын тасгийн дарга

 

 

 

 

  5.

Татварын хяналт шалгалтын тасгийн дарга

 

 

 

 

  6.

Эрсдэл, статистикийн тасгийн дарга

 

 

 

 

7.

Нягтлан бодогч

 

 

 

 

 

 

Жич: Төсөлд Татварын хэлтсийн  дарга,  Захиргааны тасгийн дарга,  нэгжийн чиг үүрэгтэй шууд холбогдох асуудал байвал тухайн нэгжийн дарга,  мөнгө, санхүүтэй холбогдох байвал нягтлан бодогч санал өгч, гарын үсэг зурна

 

Хянасаншууд удирдлага : ....................................../                                 /

                   (гарын үсэг)                      (нэр)

 

Боловсруулсан албан хаагч:....................................../                                /

                   (гарын үсэг)                      (нэр)