Д/д |
Бүрдүүлэх баримт |
Бүрдүүлэх баримтад тавих шаардлага |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах |
Шуудангаар хүргүүлэх |
1 |
Хөнгөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт |
Хөнгөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ |
Хөнгөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ |
2 |
Оюутны иргэний үнэмлэх, хуулбарын хамт |
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах |
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
3 |
Сургалтын төлбөр төлсөн баримтууд |
Суралцагчийн сургалтын төлбөр төлсөн эх баримт, хуулбарласан тохиолдолд эх хувьтай тулгаж үзэх, Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. |
Суралцагчийн сургалтын төлбөр төлсөн эх баримт байх. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. |
4 |
Оюутны сургуулийн тодорхой-лолт |
Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан тухайн сургуулийн албан бичиг байх |
Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан тухайн сургуулийн албан бичиг байх |
5 |
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт, байгууллагын цалингийн тодорхойлолт |
Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байх, байгууллагын цалингийн тодорхойлолтод овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх |
Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байх, байгууллагын цалингийн тодорхойлолтод овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх |
6 |
ТТОТБүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт |
Оршин суугаа татварын албанаас авсан Татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл хийж баталгаажуулсан байх хуулбарын хамт |
Оршин суугаа татварын албанаас авсан Татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл хийж баталгаажуулсан байх, наториатаар баталгаажуулсан байх |
7 |
Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар |
Харилцдаг банк, дансны дугаараа тодорхой бичих |
Хөнгөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих |