Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр " албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхдээ /ХХОАТТХ-ийн 24.6/ |
|
|
|
Д/д |
Бүрдүүлэх баримтууд |
Бүрдүүлэх баримтад тавих шаардлага |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах |
Шуудангаар хүргүүлэх |
1 |
Хөнгөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт |
Хөнгөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ |
Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ |
2 |
Иргэний үнэмлэхийн хуулбар |
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах |
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
3 |
Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт |
Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг хуулбарын хамт авчирч эх хувьтай тулгаж баталгаажуулах |
Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг нотариатаар баталгаажсан байх |
4 |
Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт |
Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан тухайн сургуулийн албан бичиг байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг орчуулгын товчоогоор орчуулуулсан байх/ |

5 |
Сургалтын төлбөр төлсөн баримтууд |
Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. |
Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. |
6 |
Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр |
Оршин суугаа татварын албанаас авсан татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэрт орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл хийж баталгаажуулсан байх |
Орлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх |
7 |
Ажлын газрын цалингийн тодорхойлолт |
Тодорхойлолтод овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх |
Тодорхойлолтод овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх |
8 |
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар |
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах |
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх |
9 |
Орлого нотлох бусад баримт |
Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авчрах |
Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авчрах |
10 |
Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар |
Хөнгөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих |
Хөнгөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих |